УИХ-ын нэгдсэн чуулган хаалтаа хийхээс өмнө ээлжит бус чуулганыг 08-р сарын 03-ны өдөр хуралдуулна гэдгийг З.Энхболд мэдэгдэж байсан. Гэхдээ энэ бол зөвхөн төлөвлөгөө, үүнээс гадна 09-р сард УИХ-ын ээлжит бус чуулганыг хийнэ гэж мэдэгдсэн.
Өнөөдрийн байдлаар ээлжит бус чуулганд ирэх гишүүд цөөхөн байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүдийн дийлэнх нь хөдөө орон нутагт болон тойрогтоо ажиллаж амарч байгаа. Тэгэхээр 08-р сарын 03-ны өдрийн хуралдаанд ирэх гишүүдийн тоо цөөн болохоор ирц бүрдэхгүй нь бололтой. Ирц бүрдсэн тохиолдолд МАН-ын 6 сайдын орон АН, МАХН-МҮАН-ын нөхдүүдийн 3-р ээлжийг “хоолонд оруулах” асуудлыг хэлэлцэх юм.
Хэрвээ ирц бүрдэхгүй бол МАН-ын 6 сайдын хувь заяаг 9-р сард Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй хамт хэлэлцэх юм байна.
Хамгийн гол нь МАН-ын сайд нарыг огцоруулахгүй, халаа сэлгээ хийхгүй гэдгээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд албан ёсоор мэдэгдээд байгаа. Чухам энэ асуудлаас болоод Ч.Сайханбилэг сайд шахаанд ороод байгаа нь үнэн. З.Энхболдын хувьд МАН-ын сайд нарыг халж дараагийн ээлжийг “хоолонд оруулах”-ын тулд улайрч байгаа.
Төрийн гурван өндөрлөгийн хэн нь хүчтэй вэ? АН-д хэн нь “даам” гэдгийг ээлжит бус чуулган хуралдах эсэхээс харж байя даа…
Эх сурвалж: www.dorgio.mn