
МАН-ыг засгаас хөөх асуудал өнгөрсөн баасан гарагаас эхлэн яригдаж байгаа. АН-ынхан засгаас хөөнө гэдгээ эрс шийдэмгий мэдэгдээд байгаа бол МАН-ынхан гуйж ирчхээд хөөгөөд явуулдаг ёс мэдэхгүй юмнуудыг гуйхгүй хэмээн мэдэгдээд байгаа.
Энэ асуудалд бие даагч гишүүд Засгийн газарт орж ажиллахгүй гэдгээ мэдэгдлээ. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг таг чимээгүй болж, бүүр ор сураггүй байлаа. АН-МАН өөрсдөө учраа олон бид ажиглагчийн байр сууринаас хандая гэсэн шиг өчигдөр бүлгийн хуралдаанаа ч хийсэнгүй, тайлбар ч өгөхгүй сэтгүүлчдээс нүүр буруулан явсаар байна.
Ганц нэг сэтгүүлчдэд баригдсан гишүүд нь бүлэг дээр ярилцаагүй, байр сууриа нэгтгээгүй болохоор би ч юу ярихав дээ, бусад гишүүнээс ярилцлага ав миний дүү гээд жигтэйхэн сайхан аашилж байгаа харагдана лээ…
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн тайлбар өгч дуугарах нь битгий хэл авиа ч гаргахгүй байхыг бодоход зургаан сайдын суудлын нэлээд хэдийг авч байгаа бололтой шүү.
Э.Мөнгөн
Эх сурвалж: www.dorgio.mn