Би янз бүрийн телевизийн “Монгол Улсаа хөгжүүлье” нэвтрүүлэг үзсээр байгаад сүүлдээ бүр залхаж гүйцээд байна. Иймэрхүү төрлийн нэвтрүүлэгт орсон хүн бүр “улсаа яаж хөгжүүлэхийг” арван хуруу шигээ мэддэг болохоор нь дургүй хүрээд байдаг юм. Энэ олон жил болоход “миний судалгаа тооцоо энэ байна” гээд “цаас” үзүүлсэн хүн ганц ч алга. Мөн “цаад учир утга нь ийм” гээд хэлдэг хүн бас л ганц ч алга. Харин “онолын нэр” тоолох, тоочих лаларууд, “мэргэн цэцнүүд” монголоор дүүрэн байна. Ингээд ёстой бүтэхгүй. Иймээс хамгийн эхлээд улсаа яаж хөгжүүлэх ерөнхий зарчмууд буюу судалгааны арга зүйн хөгжил, түүний зарчмын тухай өгүүлэх гэсэн юм. Саад гарахгүй бол нэлээд хэдэн цуврал хийх санаатай…Эх сурвалж: www.ganaa.mn




