Comment.mn

С.Жавхлан Н.Энхбаярыг эргээд иржээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-д удаан хугацааны турш эмчилгээ хийлгэж, биеэ сувилуулж байгаа билээ. Түүнийг манай төрийн түшээд үе үе эргэн очдог юм. Тэгвэл энэ удаад Гавьяат жүжигчин С.Жавхлан эргэж очоод иржээ. Тэд хамтдаа зоог барьж буй зургаа цахим хуудаснаа байрлуулсан байна.
Тэд эх орон, газар шорооныхоо бүрэн бүтэн байдлын төлөө нэгдэн нийлж, хамтдаа ажиллах болсноо өмнө нь дуучин залуу мэдэгдэж байсан бөгөөд энэ удаад улс төрч туршлагатай хуурай ахыг эргэж тойрч, биеийн байдлыг нь байнга утсаар мэдэж байгаа сурагтай.

Дашрамд сонирхуулахад, С.Жавхлан өнгөрсөн 2012 оны сонгуулиар МАХН-аас төрсөн нутаг Увс аймагтаа нэр дэвшээд ялагдал хүлээсэн удаатай.                                    Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.