
Иймд Коронавируст халдвараас сэргийлэх зөвлөмжийг манай улс иргэддээ өгч байна. Үүнд: Онцын шаардлагагүй бол Бүгд Найрамдах Солонгос Улсад зорчихгүй байх; Гараа сайтар савандаж угаах; Түүхий сүү, хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, Биеийн эсэргүүцэл сайжруулах, илчлэг сайтай хоол, хүнс хэрэглэх; Зэрлэг амьтадтай харьцахгүй байх, амьтны захаар явахгүй байх; Халуурах, ханиалгах, амьсгалахад түвэгтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй аж. Эх сурвалж www.wikimon.mn