Мэдлэггүй ард түмэнд мэдэх зүйлгүй учир сайн сайхан санаанд оромгүй газраас, ер бусын байдлаар ирдэг. Сайн сайхныг бүтээгч, бүтээсэн сайн сайхнаа мэдэхгүй учир, болдог юм болж л байна гэж юуны ч чинээ нандигнахгүй Монголын хорвоог орхиод явах тэр үед чи дэндүү нандин байсан байна шүү дээ, хүрээд ирээч гэж хүсдэг боловч хүсэл хөсөр болж амьдрал дуусдаг. Монголчууд ,төвдийн шашны өмнө ухаан алдан унаж, сүсэг биширэлийн хувьд төвдийн сүсэг биширэлийн боол болсон бас болсоор байна. Хүн төрөлхтний бүтээн хэвлэж гаргасан цаас болох мөнгөн дэвсгэртийн өмнө сөгдөж, төр, эх орон цаашлаад авгай хүүхдээ ч худалдахад бэлэн болсон, бэлэн байгаа. Бүгд л хүний бүтээсэн зүйл, мэдлэгийг хүн л бүтээсэн. Өмнө нь сөгдөнө гэдэг боолын л шинж.
Эх сурвалж: www.sonin.mn




