
Түүний хайртай гэргийн хорвоод мэндэлсэн өдөр нь өнөөдөр тохиож байгаа тул тэрбээр “Хайрт ханьдаа хорвоод мэндэлсэн баярт сайхан өдрийн мэнд хүргэе.
Чинийхээ;
Урмын үгэнд тэтгэгдэж
Уруулын баланд согтож
Сэтгэлийн сайханд уярч
Итгэлийн гэгээнд дулаацаж явна аа хань минь,
Нартад заяасан шүтээн минь
Насаараа ханилах хань минь
Алдрай бяцхан үрсийн минь
Амин хайртай ижий
Чи минь билээ
Би чамдаа хайртай шүү” гэж бичжээ. Аваргын тухайд өдөр бүр цаг минут тутамд ханьдаа хайртай гэдгээ илэрхийлж байдаг романтик залуу гэсэн шүү.
Эх сурвалж www.wikimon.mn