Comment.mn

“Хөсөгтөн” хамтлагийн морин хуурч Х.Уламбаяр СТА цол тэмдэгээр шагнууллаа

Дэлхийн хамгийн алдартай шоуны нэг Got talent шоу Азид зохион байгуулагдаж энэ оны гуравдугаар сарын 12-ноос AXN телевизээр Азийн 20 гаруй улс оронд зэрэг цацагдаж эхэлсэн билээ.

Тус шоунд Азийн улс орнуудаас мянга мянга оролцогчид ирж оролцсоноос “Хөсөгтөн” хамтлаг  сая сая үзэгчид болоод эрхэм шүүгчдэд Монгол ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж 2 дугаар байрт орсон баярт үйл явдал болсон билээ. Тэднийг эх орондоо ирсэн даруйд БСШУ-ны сайд Л.Гантөмөр хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэр тус хамтлагийн морин хуурч Х.Уламбаяр СТА цол тэмдэгээр энгэрээ мялаасан юм.

Ингээд Монголынхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгасан “Хөсөгтөн” хамтлагийн залуучууддаа баяр хүргэхийн ялдамд мянга мянган элэг нэгт Монголчууд та бүхнээр бахархаж байгаа гэдгийг илэрхийлээд цаашдын уран бүтээлд нь  амжилтын дээдийг хүсэн ерөөе.

www.urlag.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.