Comment.mn

Хүний нүд хуурч, “гурилдсан” замуудаа дахин засахаа амлав


Зам засварын ажил жилийн жилд оройтож, ажил хариуцсан компаниуд тендерийн маргаан, төсөв мөнгөнөөс шалтгаалсан тайлбар хэлээд өнгөрдөг. Сүржин тайлбарын ард улсаас төсөв авчихаад чанаргүй зам тавих, ашиглалтад өгөх хугацааг хэтрүүлдэг, тендер бөөнддөг, тендерээс тендерт “эрвээхийчилж”, хариуцлагаас бултдаг зарим компани завшиж байна.

Төрөөс тэдэнд үүргийг нь сануулж, хариуцлага тооцдог журам алга. Өөрөөр хэлбэл, зам засварын ажилд тендер зарладаг ч шалгарах компаниуд нь тодорхой болчихсон байдаг жишиг халаагаа өгөхгүй байна. Өнгөрсөн жилийн аравдугаар сард Мэргэжлийн хяналтынхан улсын төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр шинээр барьж буй авто зам, замын байгууламж, онгоц хөөрч буух зурвасын барилга угсралтын ажилд хяналт хийсэн.
Хяналтаар Төв, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай, Хөвсгөл, Булган, Хэн- тий, Дорнод, Сүхбаатар аймаг, нийслэлд га- даа дын зээл тусламжийн хөрөнгөөр 141.7 сая ам.долларын өртөгтэй дөрвөн авто зам, Улсын төс вийн хөрөнгөөр хийсэн 582.266.3 сая төг рөгийн өртөгтэй 21 авто зам, гүүрийн барилга угсралт, засвар шинэчлэлтийн аж- лыг хамруулжээ. Энэхүү шалгалтын дүн “Мон голд зам барилга, ашиглалтаар авах юм алга” гэж хэлж болохоор дүр зургийг өгүүлж байв.
Өнгөрсөн онд барьсан зам жил хүрэхгүй хугацаанд эвдэрчээ 
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Улаанбаатар-Дархан, Чингис-Чойбалсан, Чингис-Баруун-Урт чиглэлийн автозамыг өнгөрсөн саруудад шалгажээ. Өнгөрсөн онд дээрх чиглэлүүдийн замыг шинэчлэхдээ хүйтний улиралд гүйцэт гэснээс их хэмжээний эвдрэл гарсныг шалгалтаар тогтоосон байна. Зарим замыг засч шинэ ч лэхдээ зураггүй гүйцэтгэдэг, гүйцэтгэгч болон зөвлөх компанийн туршлага, менежмент муу, зам засахад шаардлагатай материал, санхүүжилт тааруу байгаа нь илэрчээ.
Чингис-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын хучилтад их хэмжээний дагуу, хөндлөн болон торон хагарал үүсч, асфальтбетон хучилтад эвдрэл гарч, буталсан чулуун суурь болон далангийн материал ил гарсан, хучилтыг хүчитгэсэн дүүргэгч материал ялгарч, хууларсан бол замын зарим ус зайлуулах байгууламжийн тэнхлэг алдагдаж, угсралтын ажлыг урд жилүүдэд хийснээс тухайн хэсэгт хөвөөний материал тогтоогүй, зарим газарт хоолойн урт нь богинодсон. Чингис-Чойбалсан чиглэлийн 95.4 км замын хоёрдугаар багцын 27 км хатуу хучилттай авто замын асфальтбетон хучилтын ажлыг гадна агаарын хэм 10-аас бага байх үед гүйцэтгэсэн, хучлагад барзгаржилт, дагуу, хөндлөн хагарлууд үүссэн, зорчих хэсэгт хийсэн нөхөөс, нэмэлт хучилтад дахин эвдрэл гарсан, цоорсон, асфальтбетон хольц, суурийн материал ил гарсан, хөвөөний материалыг нягтруулаагүйгээс гадна анхааруулах тэмдгүүдийн хоорондын зай нь алдагдсан зэрэг зөрчил илэрчээ.
Засварыг чанартай хийдэггүйн улмаас их хэмжээний хөрөнгө гарын салаагаар урсч байна 
Засварыг чанартай хийдэггүйн улмаас их хэмжээний хөрөнгө гарын салаагаар урсч байгаад МХЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд шүүмжлэлтэй хандаж замын ажилд зарцуулсан хөрөнгө, гүйцэтгэлийг хянаж үзэх нь зүйтэй гэсэн санал гаргав. Өөрсдийнх нь буруугаас болж зам эвдэрсэн гэдгээ аж ахуйн нэгжүүд хүлээн зөвшөөрсөн ч захиалагч талын санхүүжилт оройтсон нь ажил удаашрахад хүргэсэн гэсэн тайлбар хийж байлаа. Энэ хавар замаа дахин засна гэдгээ аж ахуйн нэгжүүд амлалаа. Цаашид замын засвар, арчлалт хийх хугацааг төлөвлөж урьдчилан хийсэн зураг төсөв, судалгаа шинжилгээнд тулгуурлан санхүүжилтийг нь төсөвт тусгаж байх, гарсан зөрчил, дутагдлыг арилгахад шаардагдах хөрөнгийг захиалагч, санхүүжүүлэгч тал шийдвэрлэх, улсын байцаагчийн албан даалгаврыг биелүүлээгүй бол аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах, дахин сонгон шалгаруулалтад оролцуулахгүй байх, улсад учруулсан хохирлыг буцаан төлүүлэх нь зүйтэй гэж МХЕГ үзэж байна. Иймээс Зам, тээврийн яам, Зам, тээвэр хөгжлийн төв болон ажлаа чанаргүй гүйцэтгэсэн компанид улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага хүргүүлэхээр тогтлоо.
 

Зам дагаж осол нэмэгдсээр байх уу 
Хуучин шороон замаар хэдэн өдөр тоос манарган давхидаг байсан үеийг уншигч та санаж байгаа биз. Харин өдгөө зам тавьсан цагаас эхлэн нийслэлээс Өвөрхангай руу зургаан цаг давхиад очдог болсон. Сүүлийн жилүүдэд манай улс 21 аймгаа холбосон хатуу хучилттай замыг барьжээ. Тэгвэл зам сайжрахын хэрээр зам тээврийн осол хөдөө орон нутгийн зам дээр нэлээд гарах болсон гэдгийг холбогдох байгууллагаас мэдээлж байна. 2011 онд өдөрт нэг хүн зам тээврийн ослоор нас барж байсан бол 2014 онд өдөрт хоёр хүн болж, цаашид өдөрт гурван хүн зам тээврийн ослын шалтгаанаар хорвоог орхино гэсэн үг юм. Замыг сайжруулж, шинээр барих нь зөв ч гэлээ мэргэжлийн инженерүүдийг ажиллуулж стандарт, нормын дагуу барих нь зүйтэй болов уу. Сүүлийн жилүүдэд эрдэнэт хүний амь насыг олноор нь авч одох болсон зам тээврийн ослын шалтгаан нь хатуу хучилттай зам болоод байна гэдгийг анхааруулан хэлж буй ч энэ зуунд тоостой замаар давхиад байлтай нь биш. Тиймээс эл асуудлыг хаа хаанаа бодох цаг хэдийнэ ирсэн гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.
 

Ц.ЗАЯА

 

Эх сурвалж: www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.