Comment.mn

“Хөсөгтөн” Санал асуулгын дүн өнөөдөр гарна

Дэлхийн хамгийн алдартай шоуны нэг Got talent шоу Азид зохион байгуулагдаж байгаа бөгөөд Asia s got talent шоу нь энэ оны гуравдугаар сарын 12-ноос AXN телевизээр Азийн 20 гаруй улс оронд зэрэг цацагдаж эхэлсэн билээ.

Тус шоунд Азийн улс орнуудаас мянга мянга оролцогчид ирж оролцсоноос “Хөсөгтөн” хамтлаг  сая сая үзэгчид болоод эрхэм шүүгчдэд Монгол ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж тэднийг бишрүүлээд авсан бөгөөд шүүгчдээс санал нэгтэйгээр “Тийм” гэсэн үнэлгээг авч хагас шигшээд шалгаран үлдсэн билээ.

Улмаар “Хөсөгтөн” хамтлаг шилдэг ест шалгаран үлдэж улмаар финалийн шатанд тунаж үлдсэн билээ. Финалын шатны санал асуулга өнөөдөр дуусч байгаа бөгөөд ердөө хэдхэн цагийн дараа шилдгийн шилдэг тодрох гэж байна. Тэд цахим хуудсандаа монголчууддаа баярласан талархснаа илэрхийлэн ийнхүү бичжээ:

Өглөөний мэнд Эрхэм найзуудаа !!! Өнөөдөр бидний 2014 оны 11 сараас хойш бүтэн 6 сарын турш уралдсан Asias Got Talent 2015 шоу уралдааны хаалтын тоглолт бас дүн гарна.Энэ 9 хамтлагаас өнөөдөр хэн нь аварга болохыг ёстой бүү мэд !!!
Аварга 100 000$, Sony Music Entertainment ийн гэрээ, Marina Bay Sands -д тоглолтоо хийх эрхийн эзэн болно.Олон хоног хүлээлээ ёстой юу ч болвол болог Өвөг дээдсийн минь, Түмэн олны минь заяа түших байгаа !!! Залбирч байгаарай манайхаан !!!

Ингээд Монголынхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгаж яваа “Хөсөгтөн” хамтлагийн бахархам залуучууддаа амжилт хүсээд шилдэг нь болоорой гэж ерөөе…

www.urlag.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.