Ирээдүйн тээврийн хэрэгсэл гэх нисдэг автомашиныг турших явцад Словак улсад осолджээ. Словакийн гал унтраах албаны мэдээллээс үзэхэд автомашин 300 м өндөрт нисч явахдаа эвдэрсэн байна. Нисгэгч шүхрийн системээ ажиллуулсны хүчинд машинтайгаа цуг газардахдаа бага зэрэг гэмтсэн боловч амьд үлдсэн гэнэ. “Аэромобил 3” нэртэй шинэ загварыг турших явцад зохион бүтээгч Штефан Кляйню жолоодож байжээ. Штефан Кляйн шинэ бүтээлээ 2013 онд анх олон нийтэд танилцуулсан. Шинэ төрлийн тээврийн хэрэгсэл нь засмал замаар ердийн автомашины нэгэн адил явж, далавчаа дэлгэснийхээ дараа агаарт хөөрч, 700 км/ц хүртэл хурдлах боломжтой. Зохион бүтээгчийн байгуулсан компани машиныг олон улсын хэд хэдэн үзэсгэлэнгийн үеэр танилцуулж, олон нийтийн анхааралд өртсөн байна. Шинэ загварын аэромобилийг 2017 оноос худалдаанд гаргахаар төлөвлөжээ.
Төстэй мэдээлэл
PUBG MOBILE | Анхны олон улсын чанартай PMIC ULAANBAATAR 2K24 тэмцээн аваргуудаа 24-нд тодруулна
PUBG MOBILE сонирхогч 360 баг бүртгэгдэж, тэдгээрээс шигшигдэж гарсан шилдэг найман багийн эсрэг PMGC-2023, PMSL-ын 40 шилдэг багуудын ТОП-16 баг энэ сарын 24-нд AIC STEPPE ARENA-д аваргын төлөө ширүүн өрсөлдөх гэж...
10 Үзсэн
З.Маргарита: Хушны самар сарын мөчлөгийг тогтворжуулах нөлөө үзүүлдэг
Хоол зүйч З.Маргаритагийн хоолны зөвлөгөөг сонсож, дагаж үзээгүй эмэгтэйчүүд байхгүй биз ээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд нэн тустай зөвлөгөөг энэ удаад өглөө. З.Маргарита “Хуш модны...
3 Үзсэн
Троллуудтай хамт циркийн гайхамшигт ертөнцөөр аялахад бэлэн үү
Цар тахлын улмаас хоёр жил гаруй тоглох эрхээ хасуулж, гэртээ хоригдсон хүүхэд багачуудаа хаана хэрхэн баярлуулж, ямар үзвэр үйлчилгээ үзүүлэх вэ гэдгээ мэдэхгүй яваа олон эцэг эхчүүд бий. Тэгвэл ээж, аавууд болон...
38 Үзсэн