Нийслэлд он гарснаар газар хөдлөлтийн 400 гаруй чичирхийлэл мэдрэгдсэн гэдгийг Одон орон судлалын геодезийн газраас мэдээлж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянхонгор аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн ч ямар нэгэн хохирол учраагүй аж.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн чичирхийлэл идэвхиж байгааг албаныхан онцлов.
Манай улсад 6 магнитудын газар хөдлөлт болбол сүүлийн үеийн өндөр барилгууд нурах магадлал тун өндөртэй гэдгийг ч одон орон судлаачид онцолжээ. Хамгийн их газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн газар бол Эмээлт орчмын газар ажээ. Эх сурвалж www.wikimon.mn




