Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, тус хэлтсийн дүүрэг хариуцсан мэргэжилтэн Э.Энхтуяа нар батлан даалтад гарсан гэнэ. Тэднийг нийслэлийн Баянзүрх дүүргийн нутагт байрлах “УС-15” бичил хорооллын дундах цахилгааны дэд станцыг өргөтгөх төслийг хэрэгжүүлэх хүрээнд авлига авсан, мөнгө завшсан хэрэгт буруутгасан байна.
АТГ-аас тэднийг албан тушаалаа урвуулан ашиглан, бусдыг айлган сүрдүүлж, мөнгө өгөхийг шаардаж дарамталсан байж болзошгүй хэмээн үзэж эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан юм. Харин тэднийг өчигдөр батлан даалтад гарсан тухай мэдээлэл гарчээ. Эх сурвалж www.wikimon.mn




