Хүн амын хүнсний хэрэгцээнд зориулж мах бэлтгэлийн компаниудын бэлтгэсэн 14,544,6 тн нөөцийн мах ирэх долоо хоногоос худалдаанд гарч эхэлнэ гэж Монголын Махны холбооны дэд ерөнхийлөгч М.Төмөрбаатар мэдэгдлээ. Эдийн засгийн хүндрэлээс үүдэн төсвийн тодотголд танагдсан нөөцийн махны 4,5 тэрбум төгрөгт Засгийн газраас баталгаа гаргаж, 105 дугаар тогтоолоороо векселиэр баталгаажуулах хөрөнгө, векселийн хүүгийн зардлыг 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төсөлд зохих журмын дагуу тусгахыг Сангийн болон ХХАА-н сайд нарт даалгасан юм. Урамшууллын мөнгө нь ийнхүү шийдэгдэж байгаатай холбогдуулан ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд Монголын Махны холбоо, мах бэлтгэлийн компанийн удирдлагуудтай уулзсанаар нэгдсэн шийдэлд хүрч чадсан байна.Эх сурвалж: www.dorgio.mn




