Монгол улсын эдийн засагт нүүрлэсэн хямрал гүнзгийрсэн. Манай улсын нэгдсэн төсвийн орлого өнгөрсөн хоёр жил дараалан 1 их наяд гаруй төгрөгөөр тасарлаа. Улсын төсөв гэдэг маань тухайн улсын хуульчилж баталсан эдийн засгийн бодлого гэдэг. Улсын төсвийн бодлого нь эдийн засгийн өсөлт болон төсөв санхүүгийн тогтвортой, тэнцвэрт байдлыг бататгаж, санхүүгийн эх үүсвэрийг хөгжлийн тэргүүлэх чиглэлд оновчтой хуваарилах замаар хүн амын бодит орлого, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бодит салбарын хөгжлийг дэмжихэд чиглэгдэж, татварын бодлогоор экспортын чиглэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ давамгайлсан, хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн хөгжлийн таатай орчин бүрдүүлэхэд чиглэгдэж байдаг хэмээн эдийн засагчид хэлдэг. Гэвч энэ нь манайд эсрэгээрээ хэрэгжив. ДНБ-ий өсөлт өнгөрсөн хугацаанд улирал, жил дараалан буурсан. 2011 онд 17,5 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2012 онд 12,3 хувь, 2013 онд 11,7 хувь, 2014 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6,9% болж буурах төлөвтэй байгааг Сангийн яамнаас мэдээлсэн юм.
Төстэй мэдээлэл
Монголд анхны олон улсын автомашин мотоциклийн наадам “Power expo & festival” болох гэж байна
Монголд анхны олон улсын автомашин мотоциклийн наадмыг 2025 оны тавдугаар саарын 09-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүрэг дэх Авто худалдааны цогцолбор төвийн “Power land” талбайд зохион байгуулах гэж...
7 Үзсэн
Б.Оргил-Эрдэний амь насаа алдсан шалтгаан тодорхой болоогүй байна гэв
“Ice Top” хамтлагийн ахлагч Б.Оргил-Эрдэнэ буюу Eyescool Малайз улсад нас барсан билээ. Энэ тухай Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч : “Малайз Улсад амиа алдсан Монгол Улсын иргэн...
9 Үзсэн
Хөлөгт тоглоом сонирхогчдын дэлхийн стандартын дэлгүүр — GAME MASTER
Хөлөгт тоглоом сонирхогчдын хувьд томоохон баярт мэдээ! Дэлхийн алдартай хамгийн шилдэг хөлөгт тоглоомуудыг шууд Брэндээс нь Америкийн худалдааны сайтууд дээр зарагддаг үнээр нь “GAME...
6 Үзсэн