Comment.mn

Кейни Уэст загварын шоунаас хөөгджээ

Кейни Уэст загварын шоунаас хөөгджээ

Өнгөрсөн пүрэв гарагт Ким Кардашин охин Норт Уэстын хамт Нью Йоркийн загварын долоо хоногийг үзэхээр очсон ба ингэхдээ Норт охин халууцсаны улмаас уйлж олны дургүйцлийг хүргэж зохион байгуулагчид Кимийг охиныхоо хамтаар танхимыг орхихыг шаардаж, Ким аргагүй эрхэнд уг шоуг орхисон билээ.

Тэгвэл өчигдөр мөн л үүнтэй адил явдал болжээ. Тодруулбал Реппер Кейни Уэст болон Ким Кардашиан нар Нью Йорк хотноо зохион байгуулагдсан “Хар” гэх загварын шоунд охин Норт Уэстээ дагуулан очсон байна.

Шоуг үзэхээр ирсэн үзэгчдийн ихэнх нь хар өнгийн хувцас өмссөнөөс гадна сүнсний баярыг санагдуулам дуунаас болж Нори охин “Би айгаад байна. Эндээс гармаар байна” хэмээн орилж уйлжээ. Харин Кейни Уэст охиноо аргадахыг оролдсон хэдий ч зохион байгуулагчид тэднийг мөн л гарахыг шаардаж Уэст охиныхоо хамтаар танхимыг орхин явж, харин Ким уг загварын шоуг дуусгасан ажээ.

Кейни Уэст загварын шоунаас хөөгджээ

Эх сурвалж http://www.info.mn

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.