Comment.mn

“ITB Berlin 2015”-д Монгол Улс албан ёсны түнш орноор оролцоно

 “ITB Berlin 2015”-д Монгол Улс албан ёсны түнш орноор оролцоно

Герман улсын Берлин хотноо ирэх сард болох олон улсын аялал жуулчлалын “ITB Berlin 2015” үзэсгэлэнд Монгол Улс албан ёсны түнш орноор оролцоно.

Манай улсын аялал жуулчлалын салбарын орлого сүүлийн жилүүдэд буурсан үзүүлэлттэй байгаа. Харин уг салбарынхан Монгол Улсаа дэлхийд таниулан, жуулчдад сурталчлах үйл ажиллагаагаа сайжруулснаар жуулчдын тоо ирэх 2-3 жилд нэг саяд хүрнэ гэсэн зорилт тавьж байна. Дэлхийн аялал жуулчлалын салбарт хамгийн томд тооцогддог энэхүү үзэсгэлэн яармагт оролцох манай аялал жуулчлалын байгууллага, компанийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 80 орчим хувьтай байгаа аж.

Тэд “ITB Berlin 2015” үзэсгэлэнгийн үеэр Монгол Улс үзэсгэлэн яармагийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаанаас эхлээд олон улсын 3600 VIP зочдод зориулсан хурал, гала концерт болон монгол соёл, ёс заншлыг харуулсан хүлээн авалт болон гурван удаагийн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн аялал жуулчлалын мэргэжлийн хурал чуулган, дугуй ширээний ярилцлага зэрэг есөн илтгэл, “Монголыг хэн сайн мэдэх вэ” радиогийн шагналт тааврын уралдаан болон бусад хэд хэдэн хүлээн авалт, уулзалт, соёлын арга хэмжээ бүхий 41 ажлыг зохион байгуулахаар зэхээд байна.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.