Богдын засгийн үед Далайвангийн хошуу одоогийн Тариат сум нь Богдын хүрээний жилийн хэрэгцээний шар тосыг хангаж байсан түүхтэй аж. Цагаан идээгээрээ алдартай тус сумын малчид өөрсдийн хийж, бэлтгэсэн 10 гаруй төрлийн 60 орчим тонн цагаан идээг цагаан сарын баярыг угтан нийслэлчүүддээ худалдан борлуулж эхэллээ.Дашрамд сонирхуулахад, Тариат сум нь Архангай аймгийн шилдэг цагаан идээтэй сумаар шалгарсан аж.
Эх сурвалж: www.shuurhai.mn




