Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж өнгөрсөн онд оюутан, залуучуудыг ажилд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийн талаар сургалт явуулах, хөдөлмөрийн яармаг зохион байгуулах, явуулын хөдөлмөрийн биржийг ажиллуулах зэрэг хөдөлмөр зуучлалын маш олон үйлчилгээг шат дараалалтайгаар зохион байгуулсан бөгөөд Бүтээн байгуулагч залуус, Ажлын гараа, Сумын залуус зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн залуучуудыг сум орон нутагт нь ажиллуулж ажлын туршлага суулгасан юм. Долоо хоног бүр зуу, зуун залуучууд цагийн болоод байнгын ажлын байранд зуучлагдаж ажилтай орлоготой болж, улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцсон. Өнгөрсөн 2014 онд 8148 залуу Залуучуудын хөдөлмөрийн төв биржээр зуучлагдан ажилтай боллоо гэсэн сайхан мэдээ дуулдлаа. Гэхдээ үүнд төсөл, хөтөлбөрт хамрагдсан оюутан, залуучуудын тоо ороогүй гэдгийг хэлсэн юм. 2015 онд дээрх тоог 2 дахин нэмэгдүүлж ажиллах болно гэдгээ Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс мэдээллээ.
Төстэй мэдээлэл
Хайнань чөлөөт худалдааны боомт нээлттэй бодлогоо эрчимжүүлнэ
Хайнань чөлөөт худалдааны боомт (FTP) нь өндөр түвшний чөлөөт худалдааны боомтод нийцсэн бодлого, институцийн тогтолцоог үе шаттайгаар бүрдүүлж, нээлттэй бодлогоо цаашид эрчимжүүлэхээр болжээ. Хайнань нь бараа...
14 Үзсэн
Маргааш “Жендерийн мэдрэмжтэй сэтгүүл зүй” сургалт зохион байгуулагдана
Маргааш Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, О.Саранчулуун нарын санаачилгаар НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр “Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүй” сургалт зохион байгуулагдана. Энэхүү сургалт нь Жендэрт...
13 Үзсэн
“Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа
Түүхт 80 жилийн ойгоо угтаж буй “Мах Импэкс” ХК нь шинэ оны босгонд бүхий л цаг үед хамт байсаар ирсэн нийт хэрэглэгч, харилцагч, үе үеийн түүхийг бүтээлцсэн ажилчид болон малчин түмэндээ “Thank...
15 Үзсэн




