Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрийн 6 дугаар давхар шатаж байна гэсэн дуудлага өчигдөр буюу 06 дугаар сарын 07-ны өдрийн 16:48 цагт хүлээн авсан. Дуудлагаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан 5 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажиллаж, 21:30 цагт бүрэн унтраалаа. ОБЕГ-ын тэргүүн дэд, бригадын генерал Г.Ариунбуян, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, удирдлага зохион байгуулалтаар хангасан ажилласан юм.Алба хаагчид галын аюулаас 11 иргэнийг аварч, угаартсан 2 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд Гал түймрийн шалтгааныг холбогдох байгууллагын үзлэг шалгалтаар тогтооно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдэээллээ.
Төстэй мэдээлэл
“Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа
Түүхт 80 жилийн ойгоо угтаж буй “Мах Импэкс” ХК нь шинэ оны босгонд бүхий л цаг үед хамт байсаар ирсэн нийт хэрэглэгч, харилцагч, үе үеийн түүхийг бүтээлцсэн ажилчид болон малчин түмэндээ “Thank...
9 Үзсэн
Өнөд өвлөгдөх үндэсний брэнд “Өв Соёл” үйлдвэр Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойн өдөр Монгол Улсын Төрийн далбаагаа хүндэтгэн мандууллаа
1924 оны 11 дүгээр сарын 26-нд Монгол Улс нь Анхдугаар үндсэн хуулиа баталснаар тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа баталгаажуулж, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөх үндсийг тавьж байсан түүхтэй. Аливаа улсын...
11 Үзсэн
Мэргэжлийн барилгагүй ч “Мөнгөн бар” цомыг хүртсэн циркчдийг төр хэзээ үнэлэх вэ?!
Өнөөдрийн байдлаар манай улсын циркчид мэргэжлийн барилгагүй ч энэ тэнд бэлтгэл сургуулилтаа хийсээр буйг бид бүхэн мэднэ. Хүнд хэцүү бэрхийг даван туулж бор зүрхээрээ эх орныхоо нэрийг дэлхийн дахинаа дуурсгаж яваа...
17 Үзсэн




