Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд тав буюу түүнээс дээш давсан 16 бөхийн хоёроос нь допинг илэрсэн хэмээн Үндэсний баяр наадмын комиссын Үндэсний бөхийн салбар хорооноос өнгөрөгч даваа гаригт албан ёсоор мэдэгдсэн. Үүний дараагаар дээр 16 бөхчүүд ээлж дараалан цахим орчинд сэргээш хэрэглээгүй гэдгээ мэдэгдсэн. Харин өнөө жилийн үндэсний их баяр наадмын түрүү бөх, Улсын аварга Э.Оюунболд мэдэгдэл хийгээгүй байсан билээ. Тэгвэл өчигдөр /2019.08.17/ өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан сэргээш илэрсэн гэдгээ мэдэгдсэн юм. Тэрбээр хэлэхдээ, “Зохион байгуулалттай гэмт хэргийн золиос боллоо, миний шээсийг сольсон байна. Хууль хяналтын байгууллага анхааралдаа авч, шалгаж өгнө үү. Би гуравдагч орон руу хандаж, шинжилгээ өгмөөр байна. Мөн би ДНК шинжилгээг өгмөөр байна” гэж мэдэгдсэн юм.
Төстэй мэдээлэл
“Монгол гэр” үзэсгэлэн Сүхбаатарын талбайд нээгдэхэд 5 хоног үлдлээ
Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачилан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 2024 оны 05 дугаар сарын 04-12-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Үндэсний өв...
1 Үзсэн
СПОРТ клубт нэг, нэг удаа ҮНЭГҮЙ хичээллэж үзэх үү?
Спорт клубуудын сарын дундаж төлбөр 150 мянган төгрөг гэж тооцвол төлбөрөө сараар нь бүтэн төлөөд 14 хоног яваад орхих нь хайран биш гэж үү? Спортуудын талаар хангалттай мэдээлэлгүй, завгүй амьдралын хэв маяг, замын...
4 Үзсэн
НЭГ сая төгрөгийн шагналтай REELS болон STREET PHOTO уралдаан болно
“Монголын загвар урлагийн холбоо” ТББ, “Хөгжилд хүрэх алхам” ТББ-аас санаачлан “Mongolia fashion week 2024” загварын долоо хоног арга хэмжээг анх удаа 2024 оны дөрөвдүгээр сарын 29-өөс тавдугаар сарын 05-ны...
6 Үзсэн