Comment.mn

Үндэсний үйлдвэрлэгч “Шилмэл буйдан”, “T-Kitchen”-ны хамт олон түймэр унтраахад хандив өргөлөө

Монгол орны хойд болон төвийн аймгуудад их хэмжээний ой хээрийн түймэр гарч, Монгол орны байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учраад байгаа энэ үед иргэн, аж ахуйн нэгжүүд тусламж үзүүлж байгаа.

Тухайлбал, үндэсний үйлдвэрлэгч  “Шилмэл буйдан”, “T-Kitchen”  брэндийн  ажилчид санаачлага гаргаснаар 1,500,000 төгрөг  цугларсан байна. Ажилчдынхаа саналыг дэмжиж байгууллагаас 500 000 төгрөг гаргаж нийт  2 000 000 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад хүлээлгэн өгөхийн зэрэгцээ туслахаар Төв аймгийн Батсүмбэр суманд очсон байна.

Тодруулбал, 2017.07.16-ны өдөр  Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргаас мэдээлэл авч, хүрз, бээлий, маск, тармуур, цэвэр ус хүргэж өгсөн байна. Тэднийг ийнхүү тусламжийн үйл ажиллагаа явуулж байхад “түймэр хаана болж байна, та нар түймэр рүү явж байна уу зам зааж өгөх үү” гэсэн залуус их тааралдсан байна. Тус хамт олны хувьд “Монгол хүн эх орон, газар шороондоо эзэн байхгүй бол өөр хэн ч энэ эх оронг  минь хайрлахгүй. Аялал зугаалгаар явахдаа хогоо битгий хаяаарай. Хэрвээ хог таарвал түүгээд явчиж байгаарай. Татсан тамхиа унтрааж байгаарай. ХАМТДАА түймрийн эсрэг зогссон бүх залуусдаа баярлалаа” гэдгийг
Үндэсний үйлдвэрлэгч “Шилмэл буйдан”, “T-Kitchen”-ийн хамт олон хэлж байлаа.

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.