Comment.mn

“Яг түүн шиг” шоуны гала тоглолтыг АН-ын шаардлагаар хойшлуулжээ

 "Яг түүн шиг" шоуны гала тоглолтыг АН-ын шаардлагаар хойшлуулжээ

“Боловсрол суваг” телевиз “Номадс”-ын сүлжээ ресторануудтай хамтран энэ сарын 25-нд буюу маргааш “Яг түүн шиг” шоуны гала тоглолтыг Улаанбаатар хотоос 53 км зайтай Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах “Magic Rock” camp-д зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байжээ.

Тэгвэл маргааш болох гала тоглолтыг цуцалсан талаар зохион байгуулагчид нь мэдээлэл хийлээ.Мэдээллийн эхэнд “Гэр контент” группийн бизнес хариуцсан захирал Д.Батбаяр ““Яг түүн шиг” гала тоглолтыг энэ сарын 9-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байсан боловч олон улсын залуучуудын томоохон байгууллага болох JCI-ийн Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалт буюу ASPAC-тай давхцан учраас хойшилсон.

Ардчилсан намаас СЕХ-д манай шоуны талаар гомдол гаргаж, шаардлага тавьсан тул маргааш болох гала тоглолтоо долдугаар сард зохион байгуулахаар  хойшлууллаа.

Ингээд маргааш Улаанбаатар хотоос 53 км зайтай Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах “Magic Rock” camp-д зохион байгуулахаар бид бэлтгэл ажлаа хангаад байсан юм. Тус тоглолтод “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн 1 болон 2 дугаар улирлын шилдэг оролцогчид ая дуугаа өргөхөөс гадна урилгаар 1990-ээд оны евро-рэп урсгалын домогт төлөөлөгч рэппер, продюсер Нана болон ОХУ-ын алдарт охидын хамтлаг Тату нар хүрэлцэн ирэх байсан. Гэтэл Ардчилсан намаас СЕХ-д манай шоуны талаар гомдол гаргаж, шаардлага тавьсан тул маргааш болох гала тоглолтоо долдугаар сард зохион байгуулахаар  хойшлууллаа. Иймд үзэгчдээсээ хүлцэл өчье” гэв.

 "Яг түүн шиг" шоуны гала тоглолтыг АН-ын шаардлагаар хойшлуулжээ

“Яг түүн шиг” шоу бол цэвэр гэр бүлд зориулсан шоу бөгөөд улс төртэй холбон гала тоглолтыг хойшлуулсанд зохион байгуулагчид нь харамсаж буйгаа энэ үеэр илэрхийлсэн юм. Түүнчлэн Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг элэглэн “Яг түүн шиг” шоуны тусгай дугаар бэлтгэсэн талаараа зохион байгуулагчид “Сонгуулийн хар бараан мэдээлэлд нийгэм маш их бухимдалтай байна. Иймд, бид гурван нэр дэвшигчийг элэглэн шоуныхаа тусгай дугаар бэлтгэн үзэгчиддээ хүргэсэн юм. Тэр дугаар бол цэвэр параоди нэвтрүүлэг болсон” гэв.

Дашрамд дурдахад, тасалбар худалдан авсан үзэгчид уг тасалбараараа долдугаар сард зохион байгуулагдах гала тоглолтыг үзэж болох юм байна.

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.