Сүүлийн үед хэвлэлээр ихээхэн асуудал нь хөндөгдөж байгаа 29-р сургуулийн сурагчидыг өнөөдөр “Өргөө 2” кино театрын хамт олон найрсаг дотноор хүлээн авч, үнэгүй кино үзүүлжээ.

Тус байгууллагын хамт олон нийгмийн хариуцлагын өндөрөөр ухамсарладаг болох нь тэдний өнөөдрийн үйл ажиллагаанаас тодхон харагдаж байлаа. Энэхүү арга хэмжээнд хамрагдсан сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд ч сэтгэл хангалуун нэгэн өдрийг инээд хөөртэйгөөр ийн өнгөрүүлсэн юм.

Мөн киноны дараа “М Си Эс”-ийн ус цэвэршүүүлэх байгууламжтай танилцуулах аялал зохион байгууллаа.