Comment.mn

АН гудамжинд гарсны хариуцлагыг Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёроос асуух ёстой

Б.ДАМДИН-ОЧИР

Өнгөрсөн долоо хоногт Улсын дээд шүүх хуралдаж, АН-ын даргаар С.Эрдэнийг бүртгэж, харин АН-ын дүрмийгхууль бус хэмээгээд бүртгэсэнгүй орхив.

Тиймээс өнөөдөр АН шархадсан амьтан шиг болоод байна. Янз бүрийн яриа хөөрөө, жиг жуг, нам доторх элдэвзадрал, бослого тэмцлээс болгоомжилсон С.Эрдэнэ дарга нь амралтын өдрүүдийг ч үл тоон хэвлэл мэдээлллийнхэрэгслүүдээр тайлбар ярилцлага өгч харайв.

Үнэнийг хэлэхэд өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг засахад С.Эрдэнэд тийм амаргүй байх болно. Шүүхийншийдвэр цаанаа бас л нэг шалтгаан нууж байгааг жирийн гишүүдээсээ нуугаад хэрэггүй юм. Энд эв зүйгээ олоодшүүх намынх нь дүрмийг зөвшөөрөөд явсан ч дараа нь үргэлжлэх үйл явдлууд тасрахгүй.

Юу юугүй Ерөнхий­лөг­чийн сонгууль ту­лаад ирсэн энэ цаг үед сонгуультай холбоо­той­гоор АН-ын олон эрх ашигмөргөлдөж байгаа хэрэг. Ийм явдал ирэх өдрүүдэд улам хурцдана.

Энэ нь С.Эрдэнийн хэр зэрэг удирдагч болохыг шалгахаас гадна ямархуу гүргэр эр болох, яаж тэсч тэвчижчаддагийг нь бас үзнэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл намаа эвэнд нь оруулах, хэл амгүй нэрдэвшигчээ тодруулах зэргээр бядаа шалгуулна.

Яг үнэндээ эрх баригч МАН өнөөдрийн хямралыг зөвхөн АН л бий болгосон гэж бултах гээд байдагтай адил АН-ынөнөөдрийн дотоод зөрчлийг, эрх баригчдын сэнтийнээс ихээ хол шидэгдсэн энэ  нөхцөл байдлыг С.Эрдэнэүүсгэчи­хээгүй юм. С.Эрдэнэ намын дарга болоод хоёр сарын нүүр үзэх гэж байна. Дарга болно гэж дурлаадзорьсон юм ажиллаж л таарах байх. Харин АН-д үүссэн улс орныхоос дутахааргүй хямрал эрх барьж эхэлсэнтэртээ 2012 оноос эхтэй гэдгийг өнөөдөр хэн ч ярихгүй байгаа нь хачин байгаа юм.

2012 онд олонх биш ч олон суудал УИХ-д авсан АН засгийг байгуулах, шийдвэр гаргах эрхтэй болсон юм.

АН-ын дарга байсан Н.Алтанхуяг Ерөнхий сайд болж, улс орныг удирдаж эхэллээ. Ингээд Ерөнхийлөгч, УИХ-ындарга, Ерөнхий сайд АН-ынхан болж, ардчиллаас хойших түүхэнд байгаагүй эрх ямбыг тэд эдэлж эхэлсэн.

Н.Алтанхуягийг Ерөн­хий сайдаар ажиллаад  жил болоогүй байхад нь хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг гэх асуудалсөхөгдөөд эхэлсэн. Ерөнхий сайдын төрсөн дүүгийн 23 настай  бүсгүйн нэр дээрх “Говь повер” хэмээх дүрмийнсандаа ганцхан сая төгрөгтэй компани “Эрдэнэс Тавантолгой” компанийн тендерт оролцоод 17 тэрбум төгрөгавчихжээ. Ерөнхий сайдын дүүгийн охины нөхөр нь, эсвэл найз залуу нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрынтэргүүн дэд дарга Г.Дэнзэн болж таарав. Өнөөдөр энэ хэрэг шүүхээр шийдэгдэх гээд явж байна. Энэ асуудлаасболж “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь шалгагдсан. Бас шоронд хоригдсон. Тэрхүний улс төрийн карьерт цэг тавьсан явдал болсон. Уг нь Я.Батсуурь Дорноговийн АН-ын ганц лидер нь байсангэхэд болно.

Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаад хоёр жил болоогүй байтал 2014 оны тавдугаар сард түүний ахлахзөвлөхтэй холбоотой асуудал дэгдсэн. Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөсшамшигдуулсан гэж буруутгаад, улмаар шүүхээс ялласан юм. Ингэж Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажилласанЛ.Гансүх төслийн нэгжийн зарим ажилтны хамт ял үүрэв.

Ингээд АТГ 2016 оны аравдугаар сараас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эгч, эгчийнх нь охин, явсаар энэ оныэхнээс өөрийг нь дуудаж байцаалт авч эхэллээ. Энэ хооронд эзэмшлийнх нь оффис компанид үзлэг нэгжлэг хийх, эхнэрт нь хилийн хориг тавих зэргээр олон арга хэмжээг авсан юм.

Тэрээр 2016 оны дөрөв­дүгээр сарын эхээр мэдэг­дэл хийсэн. Хуйвалдааны төр, хэлмэгд­лийн хонгилын тухайгэнэтхэн хийсэн мэдэгдэл нь тухайн үедээ олны анхаарлыг татсан. Мөн оны арваннэгдүгээр сарын эхээр хэвлэлийнбага хурал зарлаж Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдсэн. Дараа нь 2017 оны эхээр болсон АН-ын даргын сунгаанд оролцсон. Одоо АН-ын дотоод дахь Ерөнхийлөгчийн  сунгаанд өрсөлдөх магадлалтайхүмүүсийн тоонд нэр нь явна.

Ер нь Н.Алтанхуягийг яагаад ингэж өөрийнх нь хэлснээр гадуурхан хавчиж, заавал унагах гээд байна вэ. Яагаадөнөөг хүртэл зогсолгүй мөрдөн шалгаж хуулийн өмнө сөхрүүлэх шалтгаан бий болов оо. Хариулт нь ил байна. Үүнийг ганц л жишээнээс харж болно. Н.Алтанхуяг Ерөнхий сайд болмогцоо Ерөнхий сайд ч биш, эрх баригчнамын дарга ч биш, зүгээр л эрх мэдэл, албан тушаал хуваарилагч болж хувирсан. Хамгийн том алдаа нь энэ.

Мордохын хазгай гэгчээр эрх мэдлийг хуваарилахдаа намынхаа гишүүдийг эн тэнцүү хамруулж чадаагүй юм. Улсбаян, албан тушаал, бялууны зүсэм олон. Тэгэхээр Н.Алтанхуягаас ажил, эрх ямба хүртсэн хүн олон байж таарна. Гэвч тэр зөвхөн АН-ын фракцын удирдагчдын хүрээнд дээрх хуваарилалтыг хийж байсан.

“Алтангадас”-ыг төлөөлж өөрөө, МоАХ-ны Х.Баттулга, МҮДН-ийн Б.Гарамгайбаатар, “Шонхор”-ын З.Энхболд, “Нэгардчилал”-ын Лу.Гантөмөр, тэгээд Ерөнхийлөгч, бас бус фракц нэгдлүүд бас орж ирнэ. Ийм бүрэлдэхүүнтэйбялууны ширээний ард сууж, нөгөөдүүл нь болж байна гэвэл асуудлыг шийдээд явж байсан. УИХ-д орж ирээдсуучихсан гишүүдийн асуудлыг фракцаар нь дамжуулан шийддэг байсан тухай АН-ынхан одоо ярьдаг. Үүний гайгарсан.

2014 оны арваннэг­дүгээр сарын 5-ны УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах шийдвэргаргасан. Шуудхан хэлэхэд, МАН-ынхантай намынхан нь нийлж байгаад л унагасан. Хэрэвзээ Н.Алтанхуяг намындарга, Ерөнхий сайдын хувиар гишүүн бүртэйгээ ядаж “ажилладаг” байсан бол  намынх нь хэд хэдэн гишүүн “сураггүй болж”, санал өгөлгүй зугтах байсан гэж үү. Үгүй юм. АН-ын гишүүдийг намын даргаа бус фракцын даргаасонсдог болгосон өөрийнх нь буруу. Ингэж 2012 онд АН ялж, Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж  эхэлснээсхойш фракцууд нь улам занхайж, намын байтугай улс орны хэмжээний шийдвэрт нөлөө үзүүлэх болсон юм. Энэ ньявсаар 2016 оны сонгуулийн санал хураалтад шууд нөлөөлж, АН-ын өнөөдрийн хям­ралын хөшиг нээгдсэн.

Нөгөө талаар фракцуудын удирдагчид ба өөрийнх нь ойр дотныхон гэсэн хоёрхон хуваагдалтай харилцах болсонН.Алтанхуяг өнөөдөр түүнийхээ л “үр дүн”-г үзэж байгаа юм гэх олон хүнтэй таарч байгааг хэлэх хэрэгтэй. Учир ньөнөөдөр Н.Алтанхуяг Ерөнхий  сайд байхад “будлиулсан” гэх асуудалд дандаа эхнэр, эгч, эгчийн охин, хүргэн гэхмэтчилэнгээр ойр дотныхон нь холбогдсон байгааг хүмүүс яриад байгаа ажээ.

Нөгөө талаар хоёр удаа том бонд гаргасан ч том төслүүд, тэр дундаа Тавантолгойг хөдөлгөх тал дээр Ерөнхийсайдын хувьд зоригтой алхам хийж урагшлуулаагүй. Түүнд боломж байсан. Гэвч Тавантолгой гэх бялууны зүсэмМоАХ-д оногдож, үүн дээр нь Х.Баттулга мөн ч их тоглосон доо. Сүүлдээ МоАХ-ын Л.Эрдэнэчимэг Ажлын хэсгийнахлагч болоод, хувийнхаа хөрөнгийг нааш цааш болгох гэж байгаа юм шиг зүтгэж байгаад л зогсоосон.  Одоохаашаа ч үгүй юм байж л байна. Арай гэж яриа хэлэлцээ нь явж байснаа цаадуул нь Ерөнхийлөгчийн сонгуулийндүн харна гээд суучихсан. Бас “Шинэ төмөр зам” төслийг Х.Баттулга мэдэж байлаа. Эцэст нь яасан, Х.Баттулга, А.Гансүх, Б.Батзаяа нарын асуудал сөхөгдөөд ирсэн. Одоо ч үргэлжилж байна. Энэ талаар аль 2015 онд баримтнотолгоотой юм гарсан ч явсаар өнөөдрийг хүрсэн байна. “…”Шинэ төмөр зам” төслийн шугамаар “Самсунг”компанийн дансанд орсон мөнгөний 70 орчим хувь нь Монголын нэр бүхий хувь хүмүүсийн данс рууэргэн орсон асуудлыг баримтаар нотолсон гэдэг. Хамгийн сонирхолтой нь энэ хэрэгт интерполоор эрэнсурвалжлагдаж байгаа “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяанараас гадна тухайн үед ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга, болон түүний анхны эхнэр Ц.Энхтуяа, МоАХ-ын болон хожим нь “МТЗ” ТӨХК-ийн санхүүг барьж байсан, Эрүүл мэндийн дэд сайд Т.Болдбаатарын охиннарын нэр дээр сэжигтэй гүйлгээ хийсэн эсэхэд хууль хяналтынхан хяналт тавьж ажиллаж байсан удаатай” гэжхэвлэлд бичсэн нь одоо ч байж л байна.

2013 оны гуравдугаар сарын 16-нд Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар хэвлэлийн бага хурал зарлаж байв. Тэрээр “…Хэргийг шалгаад тав дахь сартайгаа золгож буй ч хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа бүрхэг, ямар түвшиндээ явж буй нь тодорхой бус байсан. Тиймээс би энэ баримтуудыг цуглуулсан. 2013 оны дөрөвдүгээрсарын 26-ны өдөр ажлын хэсгийн дүгнэлт гарахдаа төслийн хэрэгжилтэд  93,6 тэрбум төгрөг шаардлагатай гэждүгнэлт гаргасан тул энэ хөрөнгийг шилжүүлсэн. Гэтэл 38 тэрбум төгрөг л “Энержи Ресурс Рэйл” компанизарцуулсан байдаг. Үлдсэн 55 тэрбум төгрөгийн ажил одоо хүртэл байхгүй. Үүнээс үзвэл 55 тэрбумыг “ЭнержиРесурс Рэйл” компани нь авсан болж таарч байгаа аж. Гэтэл тус компанийн авсан мөнгийг Х.Баттулга “идсэн” мэтээр ярьж байна” гэж байв.

Үүнээс гадна тухайн үед гишүүдийн гар утсанд төмөр замын царигийн асуудлаар мессэж ирсэн, телевизийннэвтрүүлгүүд цацагдсан гээд олон үйл явдал болж байв. Тэр байтугай телевизийн нэвтрүүлэг олон нийтэд хүрснийдараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Х.Баттулгыг өрөөндөө дуудаад загнаж байлаа. Ерөнхийлөгч энэ үеэр “…Баттулгааа, чамд бүх боломж байсан. Бүр эрх мэдэл байсан. Шинэ төмөр замаас яагаад нэг ч километр зам баригдаагүйталаар олон нийт чамаас асуух эрхтэй, чамайг шүүх эрхтэй” гэж байсан юм.

Эцэст нь, АН ийм байдалтай болоход бид яагаад анхаарав гэдгийг хэлэх хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд сөрөг хүчингүй эрх баригчид гэдэг тормозгүй машин шиг л байна. АН сөрөг хүчин байх ёстой гэсэн үг. Гэтэл энэ нам маань хэдэн жилийн өмнөх  буруу үйлдлийн үр дагавраар тун хүнд байдалд байна. Ийм болгосон хүн нь Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёр юм. Товчхондоо Н.Алтанхуягт  бүх эрх мэдэл байлаа. Харин Х.Баттулга бизнесмэн хүний хувиар улс төрийг бизнесийн талбар болгож, тэр нүдээр харж, фракцуудын хуваарилалт дундаас ч ашигтай зүсмийг нь сонгож чадаж байв. Гэтэл боломжуудыг гартаа атгаж байсан энэ хоёр эрхмийн үйлдэл нь  АН-ын дотоодод хагарал, бутралыг бий болгоогүй гэж мэлзэх гэвэл үнэнээс хэтэрхий холдоод явчихна.  Тиймээс АН өнөөөдөр ийм царайтай болсонд Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёр буруугүй  гэж хэлэх эрхгүй хүмүүс гэдгийг дахин хэлье.

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.