Та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг Тэсо корпорацийн Лапша гоймон нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрт үйлдвэрлэгддэг гэдгийг мэдэх үү. Тус үйлдвэр нь  дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын үйлдвэрүүдэд олгодог Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000 стандарт болон Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2000 стандартыг үйлдвэрийн үйл ажиллагаандаа 2016 онд амжилттай  нэвтрүүлээд байсан юм.

Энэхүү амжилтаа лапша гоймонгийн үйлдвэр  дахин ахиулж хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт болох MMS –OHSAS 18001-2012 болон МNS ISO 14001-2005 байгаль орчны удирдлагын тогтолцоо шаардлага стандартыг биелүүлж нэгэн зэрэг хоёр батламжийг гардан авлаа.

 

Тус үйлдвэрийн хувьд  дээрх хоёр стандартыг хэрэгжүүлэхийн тулд олон төрлийн хөтөлбөрт үйл ажиллагааг 2015 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Тодруулбал үндсэн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийнхээ байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийг бууруулах хянах, болон байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг бий болгож эх дэлхийгээ хамгаалах ажлын хүрээнд олон ажлыг зохион байгуулж тодорхой үр дүнгүүд гаргасан юм.

 

Энэ мэтчилэн ажлыг амжилттай хэрэгжүүлсэний үр дүнд  Тэсо корпорацийн Лапша гоймонгийн үйлдвэр нь  МNS ISO 14001-2005 байгаль орчны удирдлагын тогтолцоо шаардлага стандартыг биелүүлж батламжаа авч чадлаа. Харин хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт болох MMS –OHSAS 18001-2012 ийг нэвтрүүлэх үйл ажиллагааны хүрээнд нийт ажил бүрт учирах эрсдэлийг тооцож хяналтын арга хэмжээ авсанаас гадна хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй ур чадварыг бүх ажлын байранд тогтоож адистчилалтай адил зарчимаар ажилчдыг хамруулж ур чадварыг бий болгосон. Үүнийг дагуулж ажилчдад хөдөлмөр аюулгүй байдлын тухай мэдлэг мэдээлэл олгох зорилго бүхий маш олон төрлийн сургалт семинар зохион байгуулсан. Мөн түүнчлэн ажиллах нөхцөл сайжруулж ажлын байранд аюулгүй орчин бүрдүүлэх тал дээр хөрөнгө мөнгө зарцуулж ажилласан юм.

Маш богино хугацаанд олон улсын дөрвөн стандартыг үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагаанд нэвтрүүлж чадсан нь Тэсо корпорацийн Лапша гоймонгийн үйлдвэрийг олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэр болохыг батлан харуулж байгаа юм.