Ч.Бадрал олон улсын дуурын дуучдын уралдаанд дэд байрын шагнал хүртлээ

   Суут хөгжимийн зохиолч Римский-Корсаковын нэрэмжит олон улсын дуурын дуучдын 10 дугаар уралдаанд ЦДБЭЧуулгын гоцлол дуучин, Серж меценат сангийн дуучин Чулуунбаатрын БАДРАЛ Дэд байрын шагнал хүртсэн ба энэ удаагийн уралдаанд 1-р байрын шагналыг олгоогүй байна. Римский-Корсаковын уралдаан нь Монгол улсын засгийн газарт бүртгэлтэй байдаг тэмцээн бөгөөд дуурын дуучдын дэлхийн аварга хэмээн эрэмблэгддэг билээ.

   Энэ удаагийн уралдаанд Орос, Монгол, Хятад, Украйн, Болгар, Белорусь, Амерк, Недирланд, Бразил. Узбекстан, Казакастан зэрэг 10 гаран орны 100 гаруй дуучин өрсөлдсөнөөс Манай дуучин Ч.Бадрал Дэд байрын эзэн боллоо. Ингэсээр Ч.Бадрал маань Дэлхийн чансааны уралдаанаас 3-н дэд байрны эзэн болсон бахархам амжилтыг үзүүллээ. Дашрамд дуулгахад МУГЖ Түвшинжаргалын хүү Энхбат 3-Р байр эзэлсэн нь бас нэгэн бахархам амжилт байлаа.