Comment.mn

Ухаантай “Делфин”-ы тоглолтын тасалбарыг Их дэлгүүрт худалдаалж эхэллээ

ОХУ-ын “Московский Дельфинарий” явуулын циркийн тоглолт Үндэсний соёл амралтын хүрээлэнийн “Дельфинарий” нэртэй цэнхэр асарт болж байгаа.

Тус тоглолтын тасалбарыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн кассаар худалдааж байсан бол мөн нийт соёл урлагыг дэмжигч үзэгч, хүмүүстээ ойртуулан Улсын Их дэлгүүрийн зүүн хаалган дээр билетийн касс байрлуулан худалдаалж эхэллээ. Харин үзүүлбэр тоглолтыг 12-р сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжлэх болсоныг дуулгахад таатай байна.

Тус циркийн Васия, Катея, Дисень нэртэй аав, ээж, хүү гурван далайн гахай Монголын үзэгчдэд дуу дуулах, далавчаараа дохиж, бас танго, вальс бүжиглэж, зураг зурж, сагс тоглож, цагаригийг тун чадварлаг эргүүлж, бөмбөлөг үзэгчид рүү шидэх зэрэг олон янзын сонирхолтой үзүүлбэрээ толилуулж байна.

Энэхүү тоглолтыг гадаад харилцааг дэмжин ажиллагч “Тэнгэрийн Модун” ТББ зохион байгуулж байна.

 

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.