Comment.mn

Реппер MB ft Уугий “Миний нохой” дууны видео клип цацагдлаа

   “Яах гэж чамтай” дуугаа цацаад чамгүй амжилттай яваа реппер MB дахин нэг уран бүтээл гаргалаа. Энэ удаа өөрийн бие даасан уран бүтээлээ тууриваад удаагүй байгаа реппер Уугийтай хамтран “Миний нохой” хэмээх цоо шинэ уран бүтээлээр бэлэг барилаа.

   Маш өвөрмөц болж чадсан энэхүү дууны клипыг “Мянган найз нохой групп”  болон олон сайхан уран бүтээлчид баг хамт олноороо бүтээжээ. Энэхүү дуу нь даяарчлагдсан нийгэмд их хотын соёл болсон нийгэмшсэн нохдуудын талаар өгүүлэх аж. Энэхүү бүтээл түүний “Хавсрана” цомог болон  реппер Уугийгийн бие даасан “Бодол дунд” цомогт багтаж байгаа юм байна.

   Видеоны ерөнхий найруулагчаар залуусын дунд  нэр хүнд өсөж яваа авьяаслаг найруулагч Кода найруулан тавьжээ. Ингээд тэдний хамтын бүтээл “Миний нохой” дууг хүлээн авна уу.

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.