Comment.mn

“Продюссеруудын цугларал”

   Х ТҮЦ Продакшны “Төсөөллөөс дээгүүр” тоглолтын реклам цацагдаж олон хүмүүс ам сайтай байгаа. Учир нь Х ТҮЦ продакшн Монголын урлагт данстай томоохон найруулагч продюссеруудын цугларалыг бий болгосон юм. Х ТҮЦ продакшны бүхий л кино, тайзны бүтээлүүдийн ард продюссераар нь Н.Онон явдаг билээ. “Сэргээш”, “Миний хөрш чөтгөр”, “Болсон явдал”, “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц” гээд Х ТҮЦ-ийн ололт бүхэн Н.Ононтой салшгүй холбоотой.

   Одноо ч мөн адил ард түмний хайртай жүжигчнээс гадна мундаг найруулагч гэдгийг хүн бүр мэднэ. Сүүлийн үед гэхэд л “Танхай тээгч”-ийг өөрөө найруулаад гол дүрд нь тоглов. Гэтэл энэхүү продакшн саяхан кино урлагийн АКУЛуудаар бүл нэмэв. Кино урлагт хувьсгал хийсэн “Боолын гэрээ” жүжигчин Д.Хүрэлхүүгийн бүтээл.

  “Тагнуулч аав”, Хамтран амьдрагч гээд киночид дундаа хамгийн мэдрэмжтэй нь гэвэл Хүрлээг нэрлэх нь мэдээж. Тэгвэл “Single ladies”, “Тютю” гээд бас ашиг орлого өндөртэй кинонууд Г.Ундармаагийн бүтээл. Тэгвэл эдгээр Монголын номер нэг гэх тодотголтой шилдэг продюссеруудын нэгдсэн “Төсөөллөөс дээгүүр” тоглолт үзэгчдээс чамгүй өндөр үнэлгээг аваад байгаа аж. Хүний хараагүйг харж сэтгээгүйг сэтгэдэг хошин урлагийн мастерууд нэг дор байгаа учир аргагүй биз ээ.

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.