Тэсо группын захирал О.Цогтгэрэл хэмээх эрхэм Алибаба-д бүтээгдэхүүнээ экспортлодог болсон хэмээн сүржин сурталчилгаа сошиалаар цацах болсоныг хэн бүхэн мэдэж байгаа байх.

Гэтэл Анужин хатагтайн сурталчилдаг “Слава” нэртэй бүтээгдэхүүнээс өт гарсан талаархи мэдээлэл өмнө нь гарч байсан удаатай. Тэгвэл энэ удаад мөн тус будаанаас амьд өтнүүд гарч, арвалзаж байгаа талаар нэгэн хэрэглэгч цахим хуудаснаа байршуулсан байна. Монголд савлагддаг энэ будаа чухам аль улсаас орж ирдэг, мөн хэрхэн хяналт шалгалтаар дамжин өнгөрдөг талаархи мэдээлэл алга.

Тэсо корпрацийн охин компани болох “Агь” компани уг будааг бэлтгэн хэрэглэгчдэд нийлүүлдэг. Энэ удаагийн үйлдэл анхных биш бөгөөд ард иргэдийн эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн үйлдлүүд энэ мэт үргэлжилсээр байх уу?

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар хэмээх ард түмний хүнсний аюулгүй байдлыг хангаж байх энэ байгууллага чухам ажлаа яаж шуухан хийдэг юм бол доо!

ardchilal.mn

Бас нэг хэрэглэгчийн илгээсэн видеог орууллаа

slava budaa.jpg