Comment.mn

“Алтан намар 2016” хөгжмийн зохиолчдын наадам нээлтээ хийлээ

   “Алтан намар 2016” хөгжмийн зохиолчдын наадам 35 дахь удаагын наадам өчигдөр буюу 10-р сарын 27-ны өдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгад нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээг Д.Цэдэвийн шүлэг, Н.Жанцанноровын хөгжим “Алтан намар” дуугаар ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Зангад 35 дахь жилдээ дуулж нээсэн юм.

   Тус наамдын шилдэгийн шилдэг, шинэ бүтээлүүдийн гала тоглолт маргааш буюу 10-р сарын 29-нд 19:00 цагт Улсын Филармонийн тайзнаа тоглогдоно. Тоглолтонд Улсын филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш/СТА/, Б.Батбаатар нар удирдан үзэгч сонсогчдынхоо сонорыг мялаахад бэлэн болжээ.

Тоглолтын тасалбарыг Филармонийн кассаар болон www.ticket.mn сайтаар худалдаалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 99689904-с лавлана уу.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.