Comment.mn

​“Ардын үг” зөвлөлдөх аяны хэлэлцүүлгийг хэзээ зохион байгуулахаа мэдэгдээгүй байна

Монголын медиа корпорациас зохион байгуулдаг “Ардын үг” зөвлөлдөх аяны ээлжит хэлэлцүүлэг өнгөрөгч баасан гаригт Монголын хүүхдийн ордонд болох товтой байсан ч зохион байгуулагч Ийгл ТВ-ээс хойшлуулаад байна. “Ардын үг” зөвлөлдөх аяныг зохион байгуулагчид 10 дугаар сарын 13 нд Хүүхдийн урлан бүтээх төвд болсон хэлэлцүүлгийн үеэрээ Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хоёр дахь хэлэлцүүлгийг дээрх хугацаанд хийх болсноо шууд нэвтрүүлгээр дамжуулан олон нийтэд зарласан. Тэгвэл Сүхбаатар дүүргийн иргэд “Ардын үг” зөвлөлдөх аяны дараагийн хэлэлцүүлэгт оролцож, өнгөрсөн 4 жилд дүүргийн удирдлагууд ямар ажил санаачилж, бүтээн байгуулалт өрнүүлснийг дүгнэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Засаг даргын Тамгын газарт удаа дараа хандаж байна. Монголын медиа корпорациас хэлэлцүүлгийг хэзээ, хаана зохион байгуулах тухай мэдээллээ ирүүлээгүй учир хэлэлцүүлэг тодорхойгүй шалтгаанаар хойшилсныг дүүргийн иргэддээ мэдээлж байна.

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.