Comment.mn

Залуу үеийн боловсролын төлөө Гантулгууд нэгдлээ

Залуу үеийн боловсролыг дэмжих зорилгоор улс төр, нийгэм, урлаг спортын салбарт түүчээлж яваа амьдаа нар үзэгч олондоо өөрсдийн авъяас билгийг толилуулж улс орныхоо хөгжлийн төлөө оюун ухаанаа уралдуулан хэлэлцэх өдөр буюу амьдаа нарын баяр болох гэж байна.

Амьдаа нарын баярын өдөр 2016 оны 10 сарын 21-нд 15:00 цагаас Тусгаар тогтнолын ордоны концертын их танхимд болно.  Энэ жилийн амьдаа нарын өдөрт түмэн олны танил болсон Гантулгууд оролцох юм.

Тодруулбал,

  • УИХ-ын гишүүн Д.Гантулга
  • Олон улсын тоймч, орчуулагч Ш.Гантулга
  • Цэргийн дуу бүжгийн чуулгын дарга, МУСТА Н.Гантулга
  • Болор цомын эзэн, яруу найрагч Н.Гантулга
  • Дуучин, МУСТА В.Гантулга
  • Жүжигчин Л.Гантулга
  • Дуучин, гитарчин О.Гантулга
  • Илбэчин М.Гантулга гэх мэт салбар бүрт түүчээлж яваа  Гантулгууд энэ жилийн амьдаа нарын баярт оролцох юм.

Энэ дашрамд дуулгахад амьдаа нарын баярын орлогоор оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлах юм байна. Хэрвээ та  Гантулга нэртэй бол энэ баярт үнэ төлбөргүй оролцох юм. Үүний тулд өөрийн иргэний үнэмлэхтэй ирэхээ битгий мартаарай.

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.