Comment.mn

АН Ерөнхийлөгчийн мэдэлд очно

3110a75338499b6bbig

УИХ-ын ээлжит сонгуульд гутамшигтай ялагдал хүлээсэн АН өнөөдрийг хүртэл хурлаа хийж чадахгүй, даргаа сонгож чадахгүй завхарч байгаа билээ. Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж чадахгүй АН-ынхны энэ бүх завхралын цаана Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга, АН-ын дарга асан З.Энхболд, Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг нарын ашиг сонирхол байгаа билээ. З.Энхболд, Н.Алтанхуяг нарын зүгээс АН-ын даргаар одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж буй хүмүүсээс сонгох ёстой хэмээж, өөрсдийн хүмүүс буюу С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Я.Санжмятав нарын аль нэгнийг намын дарга болгохоор зүтгэж байгаа юм. Мөн З.Энхболд, Н.Алтанхуяг нар АН доторх өөрсдийн алдагдсан нэр хүндээ сэргээхийн тулд УИХ-ын экс гишүүдээс бүрдсэн Зөвлөхүүдийн зөвлөл гэгчийг байгуулж, өөрсдийгөө түүнийхээ удирдах зөвлөлийн гишүүдээр нь томилсон. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН-ыг З.Энхболд, Н.Алтанхуяг нараас холдуулж өөрийн мэдэлд авахаар тэдэнтэй тэмцэж эхэлсэн бөгөөд ямар ч байсан З.Энхболд, Н.Алтанхуяг нартай тохиролцоонд хүрсэн байна.

Тодруулбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН-ын өөрийн мэдэлд авч, хариуд нь Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвших эрхийг З.Энхболд, Н.Алтанхуяг нарт өгсөн байна. Ингээд АН-ын даргад нэр дэвшсэн ч жулдсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааныг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн хамтаар намын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлж, намын даргад БШУЯ-ны сайд асан Л.Гантөмөр болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх асан М.Батчимэгийн АН-ын даргад нэр дэвшүүлэхээр болжээ. Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, М.Батчимэг нарын хувьд АН-ын отгон фракц “Нэг ардчилал”-ын удирдлагууд бөгөөд Ерөнхийлөгчийн талыг баримтлагчид юм. Өөрөөр хэлбэл, АН тэр чигтээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэдэлд очих гэж байна. Магадгүй, тэд АН-ыг хэсэг удирдаад 2017 онд Ерөнхийлөгчөөсөө буух Ц.Элбэгдоржид намын даргын албан тушаалыг хүлээлгэх өгөх байх. Мэдээж энэ үйл явц заавал 2017 он бус 2018, 2019 ч байж болно.

Гол нь, 2020 оны сонгуулийн өмнө л болох болов уу. Нөгөө талаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой урьдчилсан байдлаар тохироод буй З.Энхболд тэргүүтэй “Шонхор” фракци болон Н.Алтанхуяг тэргүүтэй “Алтангадас” фракцийн зүгээс өөрсдийн дундаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулж МАН-ын М.Энхболдтой өрсөлдүүлэх бололтой. Гэхдээ М.Энхболдын талд ажиллаж, Э.Бат-Үүлийг зайлуулах ажлыг амжилттай хийсэн Ерөнхийлөгчийн бодлыг давж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ынхан ялна гэдэг юу л бол. Товчхондоо, З.Энхболд, Н.Алтанхуяг нар Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаж, багагүй алдагдал хүлээж АН-аас шувтрах тийшээгээ хандах бол АН-д Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шинэ эрин үе эхлэх бололтой.

Нинж

14408768_1075659032554287_872381660_n-8-36

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.