Comment.mn

“Малчин түмэндээ зориулав” хос цомгийн нээлт боллоо

“Малчин  түмэндээ  зориулав” хос  цомгийн нээлт эрхэм  дуучны хорвоод мэндэлсэн өдөр болоод шинийн 15-ны билэгт сайн өдөр  тохиолоо. 

Өнөө цагт монголчуудын уламжлал, нүүдэлчдийн өв соёл, малчин түмнийхээ аж амьдрал, эрдэнэт мал сүргийг магтан дуулж малч түмэндээ сэтгэлийн дэм өгөх урам зоригийг нь сэргээх, тэдний бүтээлч хөдөлмөр, ажлын үр шимийг нь клип, кино концерт зэрэгтээ тусгаж, олон нийтэд сурталчлан таниулах зэргээр ард иргэд, өсвөр хойч үедээ монгол бахархлыг бий болгох зорилготой,  ирээдүйдээ таниулан өвлүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулж яваа уран бүтээлчдийн нэг бол  Малчин түмний  дууч, МУСТА Ч.Алтантүлхүүр.

 Урлагийн ертөнцөд Монгол нүүдэлчдийн өв соёл, малчин түмнийхээ аж амьдрал, эрдэнэт мал сүргийг магтан дуулж малч түмэндээ сэтгэлийн дэм өгөх урам зоригийг нь сэргээх, тэдний бүтээлч хөдөлмөр, ажлын үр шимийг нь клип, кино концерт зэрэгтээ тусгаж,  шинэчилж, өвлүүлэн хөгжүүлэх, зорилготой  “МАЛЧИН ТҮМЭНДЭЭ ЗОРИУЛАВ”   хос  цомгийн  баяраа  өргөн  дэлгэр  сайхан  ард  түмнийхээ  дунд  амжилттай  хийсэн  сурагтай
“МАЛЧИН ТҮМЭНДЭЭ ЗОРИУЛАВ”   хос  цомгийн  баярыг  тохиолдуулан “Хөмөгтэй Гуа  урлан ” –аас дуучин  МУСТА  Ч.Алтантүлхүүрт  зориулан орчин үеийн загварлаг, үндэсний хэв маягийг “contemporary & cool” стильтэй торгоор оёсон нарийн хийцтэй, чамин үндэсний дээлээр гоёсон гэнэ.
Дуулж эхэлсэн цагаасаа эхлэн монголын сор болсон хөгжмийн зохиолч, яруу найрагчидтай хамтран ажиллаж ирсэн  тэрээр энэ удаа   “МАЛЧИН ТҮМЭНДЭЭ ЗОРИУЛАВ” хос  цомгийн баяраа
•    Нарантуул худалдааны төвд
•    Хүннү  молл их  дэлгүүрт тус тус үзэгч  сонсогч,  фенүүдтэйгээ   өнгөрүүлсэн  сурагтай.
Мөн  цомгийн  баярт  хүрэлцэн  ирсэн  азтай  үзэгчийг  Манжуурын  аялалаар  аялах  эрхийн  бичгээр шагнаж    мөн  ивээн  тэтгэгч  байгууллагуудын  олон  олон сонирхолтой  гарын  бэлгүүд  дуучны хос  CD  гарын  бэлэг  гардуулсан  сурагтай.
Хос  цомгийн  эзэн  МУСТА  дуучин  Ч.Алтантүлхүүр  зүрхэнд хоногшсон аялгуу сэтгэлд эгшиглэх бүтээлээрээ үзэгч түмэнтэйгээ уулзахаар тун завгүй яваа сурагтай.

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.