Comment.mn

Танилц: Агенлтагийн дарга нар

Засгийн газраас ирүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны зөвлөлөөс арав шахам агентлагийн дарга нарыг тодруулах сонгон шалгаруулалтыг өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд эцсийн байдлаар нэрс тодорчээ. Тодруулбал,

-Д.Мөрөн Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар,

-Л.Зориг Татварын ерөнхий газрын даргаар,

-Р.Содхүү Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар,

-Ц.Ням-Осор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар,

-Б.Нямдаваа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар,

-О.Алтансүх Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар,

-Б.Чинбат Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар,

-Ц.Шаравжамц Биеийн тамир, спортын газрын даргаар,

-Л.Бямбасүрэн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар томилуулахаар тус тус нэр дэвшүүлж, саналаа Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Ховд, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар Б.Ганболд, Ч.Бат-Эрдэнэ нар тодорсон байна.

Энэ асуудлыг өчигдөр хуралдсан Төрийн албаны зөвлөлийн 32 дугаар хуралдаанаар хэлэлцээд тус, тус албан тушаалд нь томилуулах саналаа Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Мөн шалгалтад тэнцэж, хамгийн өндөр оноо авсан:

-Т.Гантөмөрийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар,

-М.Отгонбаярыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод,

-М.Буяндэлгэрийг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаартомилуулахаар нэр дэвшүүлж Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуйд санал хүргүүлэхээр тогтжээ.

Энэ удаагийн сонгон шалгаруулалтаар 15 ажлын байранд өрсөлдөхөөр 35 иргэн бүртгүүлсэн бөгөөд 23 нь эцсийн шатанд тунаж үлдэн, төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэгджээ.

Түүнчлэн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авч, тухайн албан тушаалд томилуулахаар нэрийг нь дэвшүүлж байгаа иргэнийг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд өөрийн биеэр оролцуулдаг бөгөөд Үндэсний хөгжлийн газрын даргад нэр дэвшигч гадаадад албан томилолттой ажиллаж байгаа тул энэ асуудлыг түр хойшлуулж, дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.