Comment.mn

Өчиг, өчил

Амьд ертөнцийг сайхнаар нь байлгаж түүний дээрх сайн бүхнийг энэрч тэтгэдэг бурхад гэж байна. Хүмүүн биднийг бурханлаг мөн чанартай, хүсээд хичээвэл хэнбугай ч орчлонд мөнх наслан ариун дээд үйлстэн болно гэдэг. Нөгөө талд чөтгөр, шулмас, тийрэн гэж нэрлэгддэг бөгөөд бурхантай тэрслэн саар муу бүхнийг байнга үйлдэж түүнээсээ таашаал аван амьдардаг муу үйлстнүүд бас байна. Хүмүүн бид тархи, мэдрэмжийнхээ хэр чадлаар л орон зай, цаг хугацаа, орчлон ертөнцийг ухаардаг. Эх ертөнц бидний төсөөлдгөөс их л өөр хэмжээс, цаг хугацаа, мөн чанартай нь лавтай. Дэлхийн сүйрлийн шалтгаан бол хүний шунал. Монгол Улс энэ үед даяаршилтай хөл нийлүүлэв.Үр дүн нь өвөг дээдсийн минь амь, яс цусаараа бидэнд өвлүүлсэн дагшин газар нутаг сүйрч, эрдэнэс баялаг бусдад булаагдлаа.Цөөн муу хүмүүн бидний толгой дээр суугаад бусдын гар хөл болов.Тэд болохгүй цээртэй бүхнийг үйлдэв. Тэд бас бурханаа шүтнэ, лам зална, заслаа сайн хийлгэнэ. Үргэлжлүүлээд цээртэй бүхнээ үйлдэнэ. Манай зарим бүлээн дотортон эх орноо чин зүрхнээсээ хайрлан халаглаад байх юм. Тэд шударга үнэнч нь хэлмэгдлээ, шорон улс боллоо, гүтгэлэг хэлмэгдүүлэл хэрээс хэтэрлээ гэж халаглаж байхад ардчиллыг анархизм буюу дураараа авирлах хэрэгсэл болгон муухай замаар залагчид улсаа хөгжүүлэв гэх нь хачин. Би даяаршлын сөрөг зүйлд охиноо өртүүлэн улмаар хэлмэгдүүлж энэ төрийн шүүх засаглалын бузрыг биеэр амсч буй нэгэн. Манай улсын шүүх, прокурор улс төрчдийн эрхэнд, улс төрчид бохир бизнес эрхлэгч гэмт бүлэглэлүүдийн эрхшээлд оршиж хэвшсэнийг ард олон биеэрээ амсаж хохирсоор. Захын жишээ дурдахад, өмгөөлөх эрхгүй атлаа олон хүнийг залилан мэхэлж их хэмжээний бэлэн мөнгө авч хохироосон Л.Баттогтох гэгчид зөвхөн хоёр иргэн зальдуулсан 73 сая төгрөгөө нэхэмжилж шүүхээр эрүүгийн хэрэг үүсгүүлэн хоёр жил орчим хугацаанд хөөцөлдөхөд Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор Мөнгөнсүх эрүүгийн хуулийн 148.2 зүйл ангиар ял төлөвлөж / энэ зүйл анги нь эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгодог заалттай юм / шийдвэрлэхэд түүний дарга хууль цаазны итгэмжит зөвлөх Бат-Очир нь бүр шууд хэрэгсэхгүй олгох “товчилсон” шийдвэр гаргаж байв. Энэ муухай шийдвэрийг эсэргүүцэж ерөнхий прокурорт гомдоллоход дээрх шийдвэрийг хүчингүй болгоод дутуу, түүхий ажлаа гүйцээ гэв. Энэ даалгаврыг дээрх эрхэм Мөнгөнсүхийн найз Мөнх-Эрдэнэд хариуцуулахад хохирсон иргэдийн магнай тэнийв. Тэгтэл тэрбээр олигтой ажилласангүй, хоног элээсээр ээлжийн амралтаа аваад алга болов. Уг ажлыг урагшгүй Мөнгөнсүхэд дахин хариуцуулахад тэрээр урьдах “муухай” шийдвэрээ үргэлжлүүлэн иргэдийн итгэлийг уландаа гишгэж өнөөгийн манай прокурорийн арчаагүй, засрахгүй болсон эмгэгтэйг дахин нотлов. 40 сая төгрөгөөс дээш хэмжээтэй хохиролыг улс болон хувь хүнд учруулсан бол эрүүгийн хэрэг үүсгэж болдог хуультай улс гүрэн дэлхийд манай монголоос өөр байдаггүй нь хачин юм шүү.Тэгээд бас гэмт этгээд нь “Би буруугаа хүлээж байнаа иргэнд, нийгэмд учруулсан хохирлоо барагдуулнаа” гэж хэлвэл ялгүй үлдээдэг хуультай. Энэ үгийг хэлсэн луйварчид эрх чөлөөг эдлэн инээж баярлаж, иргэдээ үргэлжлүүлэн доромжилж чирэгдүүлээд “Би ийм хууль төрөхөд нөлөөтэй, миний хууль намайг сайн хамгаална бас шүүх, прокурорт ийм мундаг танилтай, тэднийг би тэтгэдэг тул хэнд ч дийлэхгүй. Ийм эрх чөлөөт нийгэм мандтугай” гээд луйвраараа тансаглаад маадгархан даналзах юм. Эрх мэдэлтнүүд “өөртөө тааруулан хуулиуд” үйлдвэрлэдэг нь энэ. Өршөөлийн хуулийг хэрэглэж эхэлсэн эхний өдөр түүнийг хэрэгжүүлэгч ажилтнууд хуулиа дутуу ойлгож ажилласны уршгаар олон хүн хохирсон билээ. Тэгэхээр аливаа хуулийг хэрэглэхийн өмнө хэрэгжүүлэгчид нь сайн судалж үг, өгүүлбэр бүрийн утга санааг өнөөгийн нийгмийн хэрэгцээнд яг тохирч байгаа эсэхийг нягтлах шаардлагатай аж. Энэ нь ядаж “хуулийн цоорхойг” багасгана. Улсын дцээд шүүх гэдэг ялзарсан байгууллага хуулийг хэрэглэх аргачлалыг “залхууралгүй” боловсруулж байх үүрэгтэй ч энэ ажил нь ерөнхий шүүгч эрхэм Зоригийн үед ажлын албаны дарга гэх Дамирансүрэнтэйгээ унтарсан бараг “мөхсөн”. Одоо л нэг зайгаа шудрага залууст тавьж өгөөсэй билээ. Манай улсад иргэнээ хайрладаг гэгээн үйлст байгууллага бас байна. Дэлхийд данстай Хүний эрхийн үндэсний комисс гэхэд л төсөвтөө баригдаад хүний эрх нь жинхэнэ зөрчигдөж байгаа халуун цэг дээр очиж ажиллаж чадахгүй байна. Монголын хэлмэгдэгсдийн холбооноос гүтгэгдсэн ялтны тухай өнөөдрийн шүүх засаглалынханд тоот өгөхөд бид хүлээж авахгүй гэж элдвээр дарамтлав. Энэ явдал ардчилал зөв хөгжсөн улсын шүүх засаглал, ажлын нь зөв өнгө аяс мөн үү. Зөвхөн хар амиа хоохойлсон хүмүүн хүн биш нүгэлтэн болдог нь жам. Гэтэл сайн ч муу ч төрөө дээдэлдэг ёс арай ч устаагүй байна. Жишээ нь, ядуугийн туйлд очиж байгаа залуухан хос айлын зуны амбаарт өр үүсгэн аж төрж суухтай хорооны ажлаар хогны мөнгөний дутууг авах даалгавартай би орсон юм. Эхнэр нь өвдөөд туйлджээ. Тэд намайг аврах ачтан лугаа адилсгав. Би учраа хэлбэл тэр хоёр “Төрийн минь сүлд өршөө, төрдөө өргүй байвал бусдад өгөх өр ч арга нь олдоно” гээд эмэнд зориулах эцсийн 5000 төгрөгөө надад өгч билээ. Төрийн ажлыг сайн гүйцэлдүүлсэн тэнэг надад тэр хосын дүр сэтгэлд биш зүрхэнд хадагдаж үлдсэн билээ. Тэдний сүсэглэл биелж эхнэр нь илааршсаныг дуулсан. Энэ үг иргэнээ ойлго, хайрла гэж байгаа үг. Иргэндээ хэрэгтэй хууль үйлдвэрлэ гэсэн хүсэлт. Прокурор, шүүгчээ цэвэр ариун байлгах захиас юм. Авлигач луйварчдын толгойг бүү илээд бай, тэднийг гишгэх газаргүй болго гэсэн үг. Ингэхгүй бол шударга ард олон тэсэхгүй болж байгааг түшээд, төр баригчдын сонорт дахин хүргэнэ.

Н.ЧУЛУУНБААТАР

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.