Comment.mn

10-р сарын 12 10 цаг 34 минут Ерөнхий сайдын анхны гадаад айлчлал эхэлж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсыг зорилоо. Тэрбээр Ерөнхий сайдын хувиар анхны гадаад айлчлалаа Япон улсаас эхэлж байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийж, “гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй харилцаанд Монгол Улс тэргүүлэх ач холбогдол өгч буйг нотлон ирэх жилүүдэд баримтлах Монгол, Японы Стратегийн түншлэлийн агуулга, чиглэлүүдийг тохирно.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ, Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима нарт бараалхана. Мөн “Монгол, Японы Худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-д оролцож, Монголын эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, хамтын ажиллагааны боломжуудын талаар Японы хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад танилцуулж, санал солилцоно.

Ерөнхий сайдын Япон Улсад албан ёсны айлчлал энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.