Comment.mn

“Малчин түмэндээ зориулав” хос цомгийн нээлт тун удахгүй болох сурагтай

Хүн бүрийн зүрхэнд эгшиглэж, аманд аялагддаг олон сайхан дуутай ард түмэндээ нэрнийх нь өмнө “МАЛЧИН ТҮМНИЙ ДУУЧ” хэмээх өргөмжлөгдсөн МУСТА, дуучин Ч.Алтантүлхүүрийн санаачилсан “ТАВАН ЭРДЭНИЙН ЭХ ОРОН” төсөл нь монголчуудын уламжлал, нүүдэлчдийн өв соёл, малчин түмнийхээ аж амьдрал, эрдэнэт мал сүргийг магтан дуулж малч түмэндээ сэтгэлийн дэм өгөх урам зоригийг нь сэргээх, тэдний бүтээлч хөдөлмөр, ажлын үр шимийг нь клип, кино концерт зэрэгтээ тусгаж, олон нийтэд сурталчлан таниулах зэргээр ард иргэд, өсвөр хойч үедээ монгол бахархлыг бий болгох зорилготой гэнэ  шүү.

Дуулж эхэлсэн цагаасаа эхлэн монголын сор болсон хөгжмийн зохиолч, яруу найрагчидтай хамтран ажиллаж ирсэн  тэрээр энэ удаа   “МАЛЧИН ТҮМЭНДЭЭ ЗОРИУЛАВ” хос цомгийн баяртаа үзэгч  сонсогч та  бүхнийг хүрэлцэн ирэхийг урьсан  сурагтай  гэнэ  шүү.

  • Хос цомгийн  баяр 2016 оны 10 сарын 16-ны
    12.00 цагт  Нарантуул худалдааны төвд
  • 15.00 цагт Хүннү  молл их  дэлгүүрт тус тус болох  сурагтай.

“Малчин  түмэндээ  зориулав”  хос  цомогт  орсон   дуунуудад  шинэлэг  хэв  маяг, өнгө  аястай, өвөрмөц хийцтэйгээр  уран бүтээлчид бүгд баг болон оролцож  байгаагааараа онцлогтой гэнэ шүү.

Мөн  цомгийн  баяр  ирсэн  азтай  үзэгчийг  ивээн  тэтгэгч  байгууллагуудын  олон  олон сонирхолтой  гарын  бэлгүүд  дуучны хос  CD  хүлээж  байгаа  сурагтай.

Хос  цомгийн  эзэн  МУСТА  дуучин  Ч.Алтантүлхүүр  зүрхэнд хоногшсон аялгуу сэтгэлд эгшиглэх бүтээлээрээ үзэгч түмэнтэйгээ уулзахаар тун завгүй яваа сурагтай

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.