Comment.mn

Залуу уяачдын чуулган эхэллээ

   “Монголын морин спорт, залуу уяачдын холбоо”-ны үүсгэн байгуулагчдын анхдугаар чуулган өнөөдөр эхэллээ. Чуулган өнөөдөр маргааш хоёр өдөр үргэлжлэх юм. Чуулганд Улс аймгийн алдар цолтой уяачид оролцож байгаа бөгөөд чуулганы нээлтэнд УИХ-ын гишүүн Д.Гантулга, Хүүхэд, Гэр бүл, Залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Анхжаргал, ӨМӨЗО-ны Хөлөн буйр хотын Шинэ Барга Зүүн хошууны морин спорт уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга О.Гантиг болон 18 аймгийн 200 гаруй төлөөлөгчид оролцож байна.

   Өнөөдрийн чуулганаар холбооны дүрэм, журам, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах бөгөөд удирдлага, удирдлагын багийн гишүүдээ сонгож батламжлах юм. Харин чуулган орой 19:00 цагаас хүндэтгэлийн хүлээн авалтаар үргэлжлэх юм байна.

   Анхдугаар чуулганы зохион байгуулагчаар “Монголын морин спорт, залуу уяачдын холбоо”-ны үүсгэн байгуулагчид ажиллаж байна. Энэ дашрамд дуулгахад анхдугаар чуулганаа зохион байгуулах гэж буй “Монголын морин спорт, залуу уяачдын холбоо” нь дараах зорилго, зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

  • “Монголын морин спорт, уяачдын холбоо”-ны үйл ажиллагаа, бодлого төлөвлөгөөнд хамрагдаагүй байгаа залуу уяачдыг нэгдсэн бодлого төлөвлөгөө, үйл ажиллагаанд хамруулах.
  • Монголын хурдан морины нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх. Тухайн бүртгэл мэдээллийг хурдан морины угшил гарал, уралдаан тэмцээн гэсэн ангиллаар нарийн явуулж цахим сайтад байршуулж эх орондоо төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчуудад алдаршуулан танилцуулж байх.
  • Монголын морин спорт, тэр дундаа холын зайд уралддаг уламжлалт хурдан морины уралдааныг Монгол туургатан даяар дэлгэрүүлэн хөгжүүлэх, цаашлаад олимп, дэлхий, олон улсын тэмцээн уралдаан болгож хөгжүүлэх
  • Морин спорт, уяачдын хөгжлийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг мэргэжлийн холбоодтой нягт хамтран ажиллаж, хурдан морины уралдааны хөгжлийн бодлого, хэрэгжилтэнд хамтран ажиллах
  • Холбооны нэрэмжит улс бүсийн хэмжээний хурдан морины уралдаан, уяач унаачдыг хөгжүүлэх сургалт семинар, уулзалт зөвлөгөөн, урлаг спортын тэмцээн наадам зэрэг үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах.

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.