Comment.mn

Гоё ном уншихад сэтгэл сэргэдэг

Монсудар хэвлэлийн газар болон Интерном номын их дэлгүүр хамтран жил бүр “Зуныг номтой өнгөрүүлцгээе” уриатай үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг.

Энэ үйл ажиллагааны гол зорилго бол хүмүүст амралтаараа ном унших, сонсох хэвшил олгох, тэрхүү хэвшлийг бий болгоход шаардлагатай зүйлсээр дэмжих, санал болгох явдал билээ.

Энэ зуны хувьд уг үйл ажиллагаа маань гурван үе шаттайгаар явагдахаар төлөвлөгдөөд байгаа бөгөөд эхний үйл ажиллагаа нь 6-р сарын 17, 18-нд зохион байгуулагдах гэж байна.

Энэ өдрүүдэд Японы төдийгүй дэлхийн пост модерн уран зохиолын гол төлөөлөгч Мүраками Харүкигийн дэлхийн бэстселлер “Өнгөгүй Тазаки Цүкүри ба түүний эргэлийн он жилүүд”, Millenium цувралын шинэ боть болох “Аалзны торонд орооцолдсон охин”, “365 үдэш”, “Бодит байдлын ид шид” зэрэг хэд хэдэн шинэ номын нээлт болохоос гадна амралтаараа унших номын багцуудыг нас, сэтгэхүйн онцлог, зориулалтаар нь ангилан уншигчдад санал болгоно.

Мөн Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ цагийг үр дүнтэй, хөгжилтэй өнгөрүүлэхэд зориулсан Үлгэрийн майхан, Гүйцээж зурцгаая, Ажиглалт хийцгээе, Хөгжим тоглоё зэрэг сонирхолтой үйл ажиллагаанууд явагдана.

Түүнчлэн Зургаар хүүхдийг хэрхэн хөгжүүлэх вэ?, Хамтдаа уншья гэх мэт эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж сургалт болно. Завсар чөлөөгүй явагдах сонгуулийн сурталчилгаанаас түр ч болов хөндийрч оюундаа хөрөнгө оруулалт хийгээрэй.

Дараа дараагийн арга хэмжээнүүд 7 болон 8-р сард зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр бие даан англи хэл сурагчдад зориулсан цогц хичээл, ОУ-ын бэстселлер номын зохиогчийн гарын үсэгтэй худалдаа, уншигчдад зориулсан уралдаан тэмцээнүүд зэрэг олон сонирхолтой хөтөлбөр таныг хүлээж байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.