Comment.mn

Энерги сорогчдоос өөрийгөө хамгаалах арга

Мэдээний зураг,

Тэд жирийн л хүмүүс. Кинонд гардаг шиг тэд өдрийн гэрэл, загалмай, саримсны үнэрээс айхгүй. Харин хаа нэгтээгээс гэнэт гарч ирээд, бусдын амьдралын хүч чадлыг сорчихоод л алга болно. Та инээж ханиаж, ажиллаж хөдөлмөрлөхийг хvсэж байлаа ч нэг л мэдэхэд стресстээд, унжийгаад эхэлнэ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энерги сорогчдыг хоёр ангилж болох гэнэ. Эхний хэсгийнхэн санаатайгаар хүмүүсийн сэтгэлийн энергийг сордог бол нөгөө хэсэг нь өөрсдийгөө “сорох өвчтэй” гэдгээ мэдэхгүй.

Хоёр дахь хэсгийн сорогчид төдийлөн аюултай биш. Гэхдээ ямар ч хүн өөрийн мэдэлгүй сорогч болох vе бий. Санаатайгаар сорогчид үнэхээр аюултай. Тэдний эргэн тойронд сөрөг энерги хуралдан, багахан оч үсэрвээс түймэр болон дүрэлзэх нь олонтаа. Сорогч эргэн тойрны хүмүүсийнхээ амьдралын энергийг сорж авсан хойноо инээд алдан, баярлаж эхэлдэг. Энерги сорогчдын эхний алхам хэрүүл маргаан. Мэдээж тэр эхэлж хэрүүл өднө. Тэгээд л таныг галзууртлаа уурлах хуртэл чинь салахгүй гэж мэд. Тэд заавал таньдаг хүн байх албагүй, нийтийн унаанд хөл дээр чинь гишгичихээд, тань руу дайрч байгаа эмгэн ч энерги сорогч мөн.

Гэр бvлийн энерги сорогчдын томоохон төлөөлөгч бол хадам ээж, аав бөлгөө. Хэрэв эмээ өвөө нь сорогч байвал та хvvхдээ тэдэнтэйтэй ойр дотно байлгаад хэрэггүй. Хөөрхийсийг хайрлахгvй гэж мэд. Хvvхдээ эмээ өвөөтэй нь хамт унтуулж болохгvй. Яагаад гэвэл нойрон дундаа хамаг энергиэ алдана гэсэн vг. Удаан он жил өвдөж байгаа хамаатан садан чинь бас л сорогчид. Тэд ойр дотныхноо уурлуулж, бухимдуулж байж амьд явах энергиэ олдог. Хартай улсууд ч нэг төрлийн сорогч. Тэд хохирогч болон хувирч, уйлагнан гомдоллож байгаад эс бөгөөс хэрүүл өдөн, турхирч байгаад энергийг чинь залгиж орхино. Янз бvрийн осол, золгvй явдлыг ойроос харах дуртай этгээдүүд бас л сорогч.

Яагаад гэвэл тэд vхсэн хvний энерги хэргийн газарт хоогогддог гэдгийг мэдэж байгаа. Орчин vеийн техникийн хөгжил утасны сорогч гэдэг шинэ төрөл үүсгэн бий болгожээ. Утасны сорогч өдөр болгон утасдан, “Зовж байна, vхэх нь яах вэ” хэмээн таныг шаналгах бөгөөд бухимдаж эхэлснээрээ та энергиэ тvvнд алдлаа гэсэн vг. Энэ сорогчоос салах арга бол утсаа авахгvй байх.

ИНГЭХЭД ТЭД ЯАЖ ХҮНИЙ ЭНЕРГИЙГ СОРДОГ ЮМ БОЛ?

Хамгийн өргөн дэлгэрсэн эхний арга бол доромжлох. Боловсрол нимгэн сорогчдын дунд их тархсан араншин. “Чи юу гэнэ. Өмссөн хувцасных нь байж байгааг” гээд л эхэлнэ. Олон нийтийн газар танихгvй хүмүүсийн энерги сорохдоо хэрэглэдэг. Харин танилууддаа бол “Чи ямар таргалаа вэ. Тэнэг юм битгий ярь” гэх зэргээр яриа хөврөх бий. Гvтгэх бол бас л нэг арга. Хийгээгvй зүйлийн чинь төлөө загнаад, хэлмэгдvvлээд эхэлж байгаа нь албаар таныг уурлуулж, маргахыг хvлээж байна гэсэн vг. Хамгийн сүүлийн арга бол айлгах сүрдүулэх. Дарга цэрэгтээ, эс бөгөөс нөхөр эхнэртээ хэрэглэнэ.

СОРОГЧТОЙ TAAPAЛДСАНАА ЯАЖ МЭДЭХ ВЭ?

-Ярилцаж байгаа хүн чинь цаагуураа таныг “хийх” гээд байгаа нь мэдэгдээд байвал

-Зөнгөөрөө ямар нэг муу юм болохыг мэдэрч байвал

-Яагаад ч юм тэр хvнээс холдохыг хүсэж байвал

-Хуч чадал чинь алга болон өвчин туссан мэт сульдаад эхэлбэл таны өмнө сорогч байна гэсэн vг.

Энерги сорогчдын дунд “уйланхай дуу”, “чалчаа”, “мөнхийн гомдоллогч”, “алиалагч”, “буруутган дайрагч” гэсэн хэд хэдэн төрөл бий. Таны ах дүү, найз нөхөд дунд байгаа нь ойлгомжтой. Сорогчийг ялгахын тулд ярианы сэдвийг нь сайн анхаар. Найз чинь уулзах болгондоо “Тааруухан амьдарч байна, мөнгө төгрөг алга” гэж үглээд өөрөө юу ч хийхгүй хэвтээд байдаг бол болгоомжтой бай. Тэр сорогч мөн. Сорогчтой уулзсан хүн толгой нь өвдөж, ухаан алдан, даралт нь нэмэгдэж эхэлдэг.

Сорогчдоос зугтаах арга байхгүй бол ядаж та хамгаалах арга сураад ав. Гол нь өөрийн сул талаа харуулахгүй байх. Юу ч хэлж байсан нүүрээ хувиргалгүй, тайван суух нь үр дүнтэй тактик гэж мэргэжилтнүүд үзэж байна. Сорогчтой уулзсаныхаа дараа халуун цай уугаад, тайвширч, алдсан энергиэ нөхөх хэрэгтэй. Амьдрал муу гэж яншин, бусдад буруугаа чихдэг хүнтэй уулзахаас зайлсхий. Таныг хүний зовлон тоодоггүй, амин хувиа хичээсэн гэж муулж байсан ч битгий тоо. Тэгэхгүй бол энерги сорогчид таныг уурлуулж, хэрүүл өдөөд “сорох” санаатай байгаа. Үнэхээр тусламж хэрэгтэй хүнд харамгүй туслаад, амьдралдаа гутралгvй, өдөр бүр баясгалантай явах нь шилдэг эм. Сорогчтой халз тулчихвал гараа цээжиндээ аваад, хөлөө нийлүүлж зогсвол та энергийнхээ гарах замыг хааж чадна.

Сорогч байх магадлалтай хүнтэй уулзвал урдаа хадан хана босгож байна гэж төсөөлбөл энергиэ алдалгүй өнгөрнө. Эсвэл би энэ хүнтэй цонхны цаанаас ярьж байна гэж өөртөө итгүүлэх нь тустай. Хамгийн хялбар арга бол инээд. Яаж ч өдсөн инээж наргиад тоглоом болгон өнгөрөөж чадвал хар хэл амнаас хамгаална. Хэрэв сорогчийг орчин тойрны хүмүүсээс нь тусгаарлавал тэр алгуур үхэж эхэлдэг. Энерги сорогчид таны амьдралд заавал тааралдана. Гол нь та тэдэнтэй харьцаж сурах. Тэднээс зайгаа авч сурахгүй бол тэд таны энергийг чинь сороод, мөлжөөд, амьдраад л байх болно. Энерги сорогчид сөнөтүгэй.

Био энерги, мэдээллийн академи

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.