Comment.mn

Англи хэл зайлшгүй сурах найман шалтгаан

  • Дэлхий дээр хамгийн их хэрэглэгддэг хэл бол Англи хэл юм. Дэлхий даяар 2 тэрбум хүн англиар ярьдаг ба хэдэн тэрбум хүн англи хэл сурах гэж оролдож байна. Та тэдгээр хүмүүсээс хоцрохыг хүсэхгүй байгаа биздээ?

  • 2

    Техник технологи, интернетийг чөлөөтэй ашигладаг болно. Дэлхийн вэб сайтын 55% нь англи хэл дээр байдаг гэдгийг та мэдэх үү? англи хэлтэй бол маш олон хэрэгтэй мэдээллийг төвөггүй олж унших болно. Үүнээс гадна маш олон програмууд ихэвчлэн англи хэл дээр байдаг. Англи хэлийг мэдсэнээр тухайн программыг хэрхэн ажиллуулах талаар аль нэгэн сургалтанд суух шаардлагагүй болж та өөрийн цаг, мөнгөө хэмнэх болно.

  • 3

    Та англи хэлтэй болвол аль ч оронд ажилд ороход бусдаас илүү давуу талтай болно гэсэн үг. The Economic Times судалгаагаар англи хэл нь хоёрдогч хэлд тооцогддог улсуудад дунджаар англи хэлтэй хүмүүс англи хэлгүй хүмүүсээс 34%-аар илүү өндөр цалин авдаг ба ажилд орох, тушаал дэвших магадлал 50%-аар өндөр байдгийг тогтоожээ.

  • 4

    Англи хэлийг сурснаар дэлхийн шилдэг их сургуулиудад суралцах боломжтой. Harvard, Yale, Brown, Columbia, Cornell гэх зэрэг Ivy League-ийн болон бусад олон их сургуулиудад Монгол оюутнууд тэнцэж суралцаж байна. Эдгээр томоохон сургуулиудад орохыг хүсч байвал их сургуульд орох хугацаанаасаа өмнө эртнээс өөрийн Англи хэлээ дээшлүүлж эхлээрэй

  • 5

    Шекспир, Хэмингуэй, Виржиниа Вулф зэрэг дэлхий даяар зуун дамжин уншдаг гайхалтай зохиолч нарын бүтээлүүдийг эх хэл дээр нь унших боломжтой. Эсвэл Харри Поттер ч байж болох юм. Мөн маш олон кино, зурагтын хөтөлбөр, дуу бүгд англи хэл дээр байдаг.

  • 6

    Ирээдүйд гадаадын аль нэг орноор аялахаар төлөвлөж байгаа бол хаана ч явсан англи хэлээр ярьдаг хүмүүстэй их тааралдах болно. Хэлмэрч, орчуулагчийн шаардлагагүйгээр харилцаж ая тухтай аялах нөхцөл бүрдэнэ.

  • 7

    Хэрвээ та өөрийгөө сорихыг хүсэж байвал Англи хэл сурах нь зөв алхам юм. Зөвхөн үүнээс ч биш Англи хэлийг сурснаар та шинэ соёлын талаар мэдэж авч, амьдралын түвшингээ дээшлүүлж, олон шинэ хүмүүстэй уулзан өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлэх болно.

  • 8

    Ер нь тэгээд шинэ хэл сурах гоё ш дээ. Зүгээр л сур!

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.