
Энэ ток шоуны онцлог нь Опра ирсэн зочдыг чин сэтгэлээсээ яриулж чаддагт байв. 1990-ээд оны дунд хэрд Опра шоундаа утга зохиол, өөрийгөө хөгжүүлэх, сэтгэлээ засах зэрэг сэдвүүдийг түлхүү оруулж, шоугаа хүмүүсийн боловсролд хувь нэмэр оруулах индэр болгосон байна. Тэрбээр “Опрагийн сэтгүүл”-ийг олон жилийн турш эрхлэн гаргаж ирсэн бөгөөд уг сэтгүүлийн “Миний сайн мэдэх зүйлс” буланд амьдралаас сурч ойлгосон зүйлсээ 14 жилийн турш хуваалцсан юм.
