Энэ сарын 21-нд буюу маргааш нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. Тодруулбал, 21-нд баруун болон төвийн нутаг, говийн нутгийн хойд хэсгээр, 22-нд зарим газраар, 23-нд нутгийн өмнөд хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21, 24-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Завхан голын эхээр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 27-32 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
Төстэй мэдээлэл
“Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
Дэлхий дахинд хорт хавдрын эмчилгээ шинэ шатанд гарч, дэвшилтэд технологиуд ч ихээр нэвтэрсэн. Тэгвэл БНХАУ-ын Гуанжоу хотод байрлах Modern Cancer Hospital Guangzhou буюу Гуанжоугийн Орчин...
2 Үзсэн
“Олон улсын хүний үүргийн өдөр”-ийг Монгол Улс анх удаа тэмдэглэлээ
Монгол Улс “Олон улсын хүний үүргийн өдөр”-ийг анх удаа албан ёсоор энэ жил (7/10) тэмдэглэн өнгөрүүллээ. Уг арга хэмжээг Жэй Си Ай Монгол байгууллага санаачлан, Улаанбаатар хотын төв Чингисийн талбай дээр зохион...
4 Үзсэн
Ц.Цэрэнпунцаг болон Б.Эрдэнэбатын хүүхдүүдтэй хамт бусдыг зодож хүнд гэмтээсэн өөр нэг төрийн албан тушаалтны хүүг эрэн сурвалжилж байгаа
УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарын хүүхдүүд бусдын биед онц ноцтойгоор халдсан хэрэг гарсан талаар цахим орчинд анх хохирогч гэх залуугийн эгч нь мэдээлсэн юм. Улмаар уг хэргийн талаар...
5 Үзсэн