Comment.mn

ИЗНН АН-тай эвсэх үү?


ИЗНН-ыг АН-тай нэгдэх гэж байгаа гэх яриа өнгөрсөн жилийн турш хэвлэлээр цацагдсан билээ. Тэгвэл тус намынхан өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 23-нд Үндэсний хорооны хуралдаанаа хийж хэд хэдэн асуудлыг хэлэлцээд, ирэх 2016 оны сонгуульд ямар тактик стратегитай оролцох талаараа ярилцсан ч эцсийн шийдэлд хүрээгүй гэнэ.

Үндэсний хорооны дийлэнх гишүүдийн зүгээс АН-тай нэгдэх тал дээр санал хуваагдсан тул намын удирдлагад аль хувилбар намд ашигтай, аль нэг намтай эвсэх нь ямар давуу болоод сул талтай болохыг судлах чиглэл, даалгавар өгчээ. Харин өнөөдөр намын удирдлагууд хуралдаж дээр өгсөн үүрэг даалгаврыг шалгаж, нэгдсэн саналд хүрэх бололтой.

Мөн тус намын дарга С.Оюун нийслэлд нэр дэвшигчдийн мандатын тоог нэмэгдүүлэх тал дээр “Угтаа бол нийслэлийн мандатын тоог нэмэх нь зүйтэй. Сонгогчдын тоонд нийцүүлж мандатын тоог шийднэ гэсэн байгаа. Нийслэлд нэг гишүүнд 200-300 мянган сонгогч оногдож байхад хөдөө орон нутагт арав дахин бага байна шүү дээ” гэжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.