Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын хүүхдийн 20 мянган төгрөгийг энэ сарын 10-ны дотор олгохоор ажиллаж байгаа аж. “Хүний хөгжлийн сан”-д хөрөнгө төвлөрөхгүйгээс 2015 оны арванхоёрдугаар сард тус мөнгийг олгож чадаагүй хэмээн Сангийн яамнаас мэдэгджээ. УИХ-аас баталсан 2016 оны төсвийн тухай хуулиар, хүүхдийн мөнгийг өрхийн амьжиргааны төвшнөөс хамаарч олгохоор болсон. Ингэхдээ хорооны халамжийн хэлтсээс айл өрхүүдээс авсан амьжиргааны судалгаан дээр үндэслэн 1-17 бүлэгт хуваан хамрах айлын хүүхдүүдэд сар бүр 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн өгөх юм. Судалгаанд хамрагдаагүй, эсвэл судалгааг буруу гаргасан гэж үзвэл харьяа хорооны нийгмийн халамжийн хэлтэст хандан, халамжийн ажилтантай өдөр тохирох ба тохирсон өдөр халамжийн хэлтсээс хүн очиж тухайн айлын амьжиргааны төвшинг тогтоох ажээ.
Төстэй мэдээлэл
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
“Очирдагинас” ХХК нь 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн гурван үе шаттай “Экспортын үйлдвэрийн цогцолбор” төслөө амжилттай хэрэгжүүлж, 2025 онд албан ёсоор ашиглалтад орууллаа. Энэхүү төслийн хүрээнд мах, махан...
9 Үзсэн
“Мах Импэкс” ХК-ийн хөргөлтийн инженер Б. Тэргэл НҮБ-аас зохион байгуулж буй Олон Улсын хуралд оролцохоор явлаа
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр (𝗨𝗡𝗘𝗣) болон Хятадын Хөргөлтийн Нийгэмлэг (𝗖𝗔𝗥) хамтран, Монреалийн протоколын Озон Үйл Ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй “𝗚𝗼𝗼𝗱 𝗦𝗲𝗿𝘃𝗶𝗰𝗶𝗻𝗴...
6 Үзсэн
ХУУЛЬ БУС ТЕНДЕРИЙН ЗОЛИОС НЬ МОНГОЛ МАЛ, МОНГОЛ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД БАЙХ УУ?
Монгол хүн мах идэхгүй амьдрана гэхээр ямарч хүнд төсөөлөгдөхгүй. Тийм ч учраас 5 хошуу малын эрүүл мэнд бол монгол түмний хувьд маш чухал асуудал мөнөөсөө мөн. Малын эрүүл мэндийн асуудлыг монголын төр болон...
10 Үзсэн





