Бидний гаргасан горилогчдын жагсаалт бүрэн биш. Үнэнийг хэлэхэд энэ жагсаалтыг нам доторхи мэддэг хүмүүсээсээ сураг ажиг тавин, байдаг бүхий л арга чаргаа ашиглан гаргасан юм. Эдгээр нэрсийн ихэнх нь сонгуулийн хуудсан дээр бичигдэхгүй гэдэг ч үнэн. Учир нь манайд намыг төлөөлж сонгуульд оролцох эрхийг хэн нэгэнд өгөхөөс өмнө ард түмнээ сонсох зарчим байхгүй. Эхний шигшилтэнд бидний үзэл бодол ер нөлөөлөхгүй, жинхэнэ сонголтыг нам хаалттай хаалганы цаана хийдэг. Харин сонгогчидын үүрэг сонгууль болохоос хэдхэн долоо хоногийн өмнө бидэнд тулгасан нэр дэвшигчдээс “Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлнэ” гэдэг зарчмаар хэн нэгнийг сонгох. Тиймээс бусад улс орон шиг сонгууль болохоос 500 хоногийн өмнө нэр дэвшихээ зарлах хэрэггүй. Бидэнд танигдах, таалагдах ч албагүй. 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй 30 гаруй хүний нэрс тэрч байтугай мөрийн хөтөлбөрийг нь бид мэдэх боломжтой хэрнээ улс эх орныхоо УИХ-д орох хүсэлтэй хүмүүсийн нэрстэй танилцаж чадахгүй байгаа нь үнэхээр гаж тогтолцооных юм. Нам олон нийтийн санал асуулга явуулахгүй, олон нийтийн санал асуулгын дүнг олон нийтэд зарлахыг сонгууль болохоос зургаан сарын өмнө хуулиар зогсоочихоод ямар шалгуураар хэн сонгуульд оролцохыг шийдээд байгааг ойлгоход бэрх. Дээрээс нь сонгуулийн ерөнхий хорооноос гарах дүнг юутай харьцуулж харах нь ч ойлгомжгүй. “Миний сонгох 76 ” аян нь намын сонголтонд бага ч гэсэн нөлөө үзүүлэх зорилготой. Ард түмний жинхэнэ сонголтыг гаргаж өгөх нь нэн чухал учраас бусад намын удирдлагууд нэрсээ явуулахыг хүсье. Хүн бүрийн хийсэн сонголт ил харагдах тул уг олон нийтийн санал асуулгад булхай орох нөхцөл үгүй. Та “Миний сонгох 76 ” аянд нэгдэж намын удирдлагуудтай ойрхон биш харин ард түмний хүссэн хүмүүсийг 2016 оны сонгуульд өрсөлдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахыг challenge болж байна.
Төстэй мэдээлэл
Л.Оюун-Эрдэнэ хамтралаас татгалзан, амиа аврахаар УИХ-ын гишүүдийг лоббидож эхэллээ
МАН-ын Бага хурлаас хойш зургаан өдөр өнгөрлөө. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох чимээ ч алга. Хамтарсан Засгийн газраа цээжээрээ хамгаална гэж таахалзаж байсан тэрээр өнөө АН, ХҮН-ийг жийнэ. Амийг минь авраач хэмээн...
6 Үзсэн
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү
Сүүлийн өдрүүдэд ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан тушаалаасаа огцрохгүй үлдэхийн тулд юу эсийг хийж байгаа бололтой. Өөрийн холбоотой шуугианыг дарахын тулд Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь гэж найзуудаараа...
8 Үзсэн
Х.Баттулга Төгрөг нуурын асуудлаас болж, Л.Оюун-Эрдэнийг “огцруулахгүй” зуурч байна уу
“MDA” гэх компаниас хийсэн судалгаагаар бол “Огцрох амархан” жагсаалыг иргэдийн 71.69 хувь нь дэмжжээ. Харин 19.15 хувь нь дэмжээгүй байна. Ийнхүү Ерөнхий сайдын суудал ганхаж буй эл өдрүүдэд хөшигний ард яг...
11 Үзсэн