МАН-ын Мэдээллийн технологи, олон нийттэй харилцах газраас дуунд дуртай залуучуудын дунд ялалтын баярыг тохиолдуулан “Эх орны дууг хэн сайн коверлох” вэ уралдаан зохион байгуулж, ялагчаа тодрууллаа. Хамгийн олон хүн үзэж, шейр хийсэн уран бүтээлээр Ж.Одмаагийн “Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ”, хоёрдугаар байранд О.Мөнхбатын “Эх орон” дууны ковер шалгарлаа. Нэгдүгээр байранд орсон Ж.Одмаад нэг сая төгрөг, клип хийлгэх эрх, хоёрдугаар байрын эзэн О.Мөнх-Од 500 мянган төгрөг клип хийлгэх эрх, тусгай байр 250 мянган төгрөгийн шагналыг өчигдөр Тусгаар тогтнолын ордонд гардуулж өглөө. Энэхүү уралдаанд нийт 72 авъяаслаг залуус оролцсоноос II шатанд шүүгчдийн үнэлгээгээр 10 оролцогчийг шалгаруулсан юм.II шатанд зохион байгуулагчдын зүгээс эх орны сэдэвтэй 20 дууг санал болгож, оролцогчид өөрийн өнгө төрхөөр дуулж, дүрсжүүлснээ МАН-ын албан ёсны пейж хуудсанд байрлуулж, хамгийн олон шейр авсан нь ялагчаар тодорсон ажээ. Энэ уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна. Ялагч болсон Ж.Одмаагийн сэтгэгдлийг сонслоо. Тэрээр “Их гэнэтийн байлаа. Энэ тэмцээнийг зохион байгуулсан та бүхэнд баярлалаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Би “Ирээдүй энэ өдрөөс эхэлнэ” дуугаар энэ тэмцээнд оролцсон. Дуугаа сонгох гэж нэлээд удсан. Энэ дууг сонгоход манай найз тусалсан. Дууны үг нь их гоё.Өнчин хоцорсон хүү, өнгө мөнгөтэй нь ч ирээдүй, үзэсгэлэнт охидууд, үзэшгүй мууг хийсэн ч энэ залуус ирээдүй гэсэн үгтэй. Надад утга нь гоё санагдсан” гэсэн юм. Харин хоёрдугаар байрын шагналт О.Мөнх-Од “Бид мэргэжлийн дуучид биш. Шинэ залуу репперүүд гэж ойлгож болно. Энэ уралдаанд хоёр дууг нийлүүлж, шинэлэг маягаар дууллаа” гэсэн юм.Эх сурвалж: www.dorgio.mn
Төстэй мэдээлэл
Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг
Монголын урлагийн рок попын ертөнцөд нэгэн үед уран бүтээлээрээ ширүүхэн өрсөлдөж явсан хамтлагууд энэ удаа хамтарч, үзэгч, фенүүдээ уярааж, догдлуулж, дурсамжийг нь сэргээж, сэдрээхээр болоод байна. Тэд бол хайрын...
6 Үзсэн
Л.Оюун-Эрдэнэ хамтралаас татгалзан, амиа аврахаар УИХ-ын гишүүдийг лоббидож эхэллээ
МАН-ын Бага хурлаас хойш зургаан өдөр өнгөрлөө. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох чимээ ч алга. Хамтарсан Засгийн газраа цээжээрээ хамгаална гэж таахалзаж байсан тэрээр өнөө АН, ХҮН-ийг жийнэ. Амийг минь авраач хэмээн...
6 Үзсэн
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү
Сүүлийн өдрүүдэд ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан тушаалаасаа огцрохгүй үлдэхийн тулд юу эсийг хийж байгаа бололтой. Өөрийн холбоотой шуугианыг дарахын тулд Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь гэж найзуудаараа...
9 Үзсэн